Лууван "эмч"

Twitter Print
2017 оны 07-р сар 03-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндэд хамгийн тустай бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлдэг байсан алим ч анагаах чадвараараа лууванг гүйцэхгүй болохыг судалгаа баталжээ.

Өдөр бүр цаг харгалзахгүй байнга лууван идвэл олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой аж.

Лууван С, D, Е, А, К, В1, В6, биотин аминдэм болон кали, кальци, магни, фосфор, органик натри, эрдэс бодисоор баялаг. Биотин бол уураг, тосны тэнцвэржүүлэлтэд нөлөөтэй нэгэн төрлийн фермент бөгөөд Н, B7, R аминдэмийн агууламж өндөртэй.

Тиймээс энэхүү ногоог тогтмол хэрэглэвэл ходоод, гэдэсний салст бүрхэвч үрэвсэхгүй, цаашлаад өтгөн хатахгүй. Үүнээс гадна судасны хана зузаарахаас хамгаалж чадна. Ингэснээр цусны эргэлт сайжирч, эд, эсүүдийн цусан хангамж сайжирдаг юм байна.

Гүйлгэж, шингэн алдах үед эмээ нар цагаан будааны зутан, бантан хийж өгдөг шүү дээ. Тэгвэл энэ үед луувангийн шөл илүү үр дүнтэй гэнэ. Луувангийн “ид шид” үүгээр зогсохгүй. Буйл үрэвсэж хавдах, цус гарах үед түүхий лууван идэх хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөжээ.

Мөн нойр нь байнга хулждаг хүмүүс унтахынхаа өмнө нэг ширхэг түүхий лууванг сайтар зажилж идэхэд үр дүнгээ өгнө.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.