Монголын Элчин сайдын яам байрладаг байранд коронавирусийн тохиолдол бүртгэгджээ

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам байрладаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусийн халдварт тохиолдол бүртгэгджээ.

Тус байранд халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3 хүртэл монгол иргэдийг өөрийн биеэр очихгүй байхыг мэдэгджээ. Элчин сайдын яамны мэдээлснээр консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болсон байна.

Тус улсад оршин суугаа монголчууд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээх боломжтой аж. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.