Сүү уухад гэдэс дүүрдэг үү буюу лактозын харшлын талаар

Twitter Print
2021 оны 12-р сар 14-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Үнэндээ лактозын /сүүний хүчлийн/ харшил нь ямар нэгэн зүйл харшлаад байгаагаас болдоггүй. Харин бие ямар нэгэн зүйл дутуу байгаагаас болдог. Лактоз бол сүүнд байдаг сахарын хоёр молекулын нэгдэл юм. Бие энэ нэгдлийг бүхлээр нь шингээж чаддаггүй заавал нэг нэгээр нь салгах хэрэгтэй болдог. Өмнөх нарийн гэдэсний талаархи постонд дурьдсан бичил салбангууд лактозыг задлах энзимыг ялгаруулдаг. /доор линк нь бий/

Нэг үгээр сүүний лактоз нарийн гэдэсний хананд хүрмэгцээ саахарын нэг молекуль болон задарч цусанд шингэх ёстой.

Тэгвэл задлах энзим байхгүй бол эсвэл дутагдвал яах вэ?

Цавуулгын харшилтай төстэй зовуурь үүсч, гэдэс өвдөж, суулгалт үүснэ. Гэхдээ цавуулгаас ялгаатай нь задарч чадаагүй лактоз нарийн гэдсэнд үлдэлгүй цааш явсаар бүдүүн гэдсэнд очиж хий ялгаруулагч бактеруудын хоол болно. Үүнээс болоод гэдэс дүүрч хий ялгарна. Сүү уугаад унгаж байгаа бол таны шингээж чадаагүй лактозон дээр найрлаж ханатлаа идсэндээ баярлаж буй хий үүсгэгч бактериудын талархал илэрхийлж буй хэлбэр гэж ойлгоход болно.

Хэдийн шинж тэмдэг нь ноцтой юм шиг боловч лактозын харшил эрүүл мэндэд тийм ч ноцтой хөнөөлтэй зүйл биш. Хүн бүрт лактоз задлах ген удамшсан байдаг бөгөөд төрөлхийн лактоз задлах чадваргүй хүн гэж бараг байхгүй. Гол нь та хэр хэмжээний лактоз шингээх чадвартайгаа мэдэхэд л болно.

Нярай анх төрөхдөө лактоз шингээх чадвар сул байдаг. Тиймээс эхэн үедээ гэдэс цэрийх, унгуулах зэргээс эхийнхээ сүүнээс харшил авч буй мэт зовуурь өгдөг. Харин явандаа хүүхдийн лактоз шингээх чадвар насанд хүрсэн хүнийхээс ч илүү болон хөгжиж том болох тусам аажим буурна. Учир нь бага насны хүүхдийн гол хүнс нь сүү шүү дээ. Лактоз шингээх чадвар нас ахих тусам буурдаг нь том болсон хүний биед сүү тийм ч чухал хэрэггүй гэж байгаль эх үзсэнийх бололтой.

Гэхдээ та ямар ч насны хүн байсан кофендоо сүү хийх, cheese cake идэх гм бага хэмжээний сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь ямар ч асуудал үүсгэхгүй. Сүүг литр литрээр нь уухгүй л бол шүү дээ.

Эх сурвалж: Бидний бие хэрхэн ажилладаг вэ?

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.