Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир хоёрдугаар тойрогт шалгарлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Челябинск хотод 2014 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын барилдаанд эх орноо төлөөлөн оролцож буй Олимпийн хүрэл медальт, гавъяат тамирчин С.Ням-Очир эхний тойрогт Канадын Бриянг юко үнэлгээгээр яллаа. Энэ жинд барилдаж буй Монголын хоёр дахь бөх Олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар удахгүй барилдах аж. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа Челябинскийн татами дээр өнөөдөр эхний барилдаанаа хийнэ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.