Гуравдугаар тойрогт “Челси”-“Эвертон” учраа таарлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Хоёр тойргийн дараах байдлаар “Тоттенхэм”, “Челси”, “Манчестер Сити”, “Суонси” багууд зургаан оноотой лигийг тэргүүлж байна. Гуравдугаар тойрогт “Барнли”-“Манчестер Юнайтед”, “Ньюкасл”-“Кристал Палас”, “КПР”-“Сандерлэнд”, “Суонси”-“Вест Бромвич Альбион”, “Сток Сити”-“Манчестер Сити”, “Вестхэм”-“Саутхэмптон”, “Эвертон”-“Челси”, “Астон Вилла”-“Халл Сити”, “Тоттенхэм”-“Ливерпуль”, “Лэстер”-“Арсенал” багууд оноолт таарчээ.

1992 оноос хойш 13 удаа премьер лигт түрүүлсэн “М.Ю” баг олны анхааралд хэвээр байна. Өнгөрсөн улиралд Шотланд мэргэжилтэн Д.Мойес энэхүү алдарт багийг түүхэндээ байгаагүйгээр олон доод рекордуудыг тогтоосон. Гэтэл шинэ улиралд өмнөхөөс дээдэх зүйл байсангүй. Лигийн цомын тэмцээнд улсынхаа хамгийн муу багт 4:0-ээр бут ниргүүлж, премьер лигийн нээлтийн тоглолтонд “Суонси”-д 2:1-ээр ялагдал хүлээлээ.

Сэр А.Фергусоны үед “Манчестер Юнайтед” нээлтийн тоглолтонд хожигдож үзээгүй байлаа. Харин Голланд дасгалжуулагч хоёр ч доод рекордын эзэн боллоо. Суниасан урт улирлын турш Английн алдарт клуб дахин ямар шившигт байдалд орох бол гэж хөгжөөн дэмжигчид нь бодож сууна. Л.Ван Гаал Лигийн цомын тэмцээнд 4:0-ээр бут ниргүүлж гутамшигт байдалд орсны дараа сэтгүүлч нарт ярихдаа “Бид учраа олж чадахгүй байна. Хэзээ нэгнийгээ ойлгодог болох юм бол” гэж хэлсэн нь байдал ямар байгааг илтгэж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.