
Таны эрүүл мэндийн болон гэр бүлийн боловсролд дусал мэдлэг
Гэр бүлээс гадуур харилцаа
Гэр бүлээс гадуур харьцаа үүсгэн явж байгаа хүмүүсийг харж байсан эсвэл өөрөө гэр бүлээс гадуур харилцаа бий болгож байсан гэх (өөрөөр хэлбэл сүүлрэх гэдэг байхаа. Яг бичих гэсэн нууц амраг, араар тавих гээд орж ирээд байгаа тул арай албан ёсны хэллэг болох гэр бүлээс гадуур харилцаа гэж бичлээ) 20 наснаас 30 насны нийт 2000 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд судалгаа хийж үзэхэд яг 12,7 хувь нь гэр бүлээс гадуур харилцаанд орж байсан гэсэн үр дүн гарчээ.
Мөн цаашлаад
20 насны эрчүүдээс 6,4 хувь нь,
30 насны эрчүүдээс 10,8 хувь нь бодитоор гэр бүлээс гадуур харилцаанд орж байсан бол харин
20 насны эмэгтэйчүүд нь 13,4 хувь,
30 насны эмэгтэйчүүдийн 20,0 хувь нь гэр бүлээс гадуур харилцаанд орж байсан гэсэн эмэгтэйчүүд нь гэр бүлээс гадуур харилцаанд орсон хувь нь илүү байна гэжээ.
Хүн яагаад гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг юм бол ? гэсэн асуултанд энэ удаа хариулахыг хичээлээ.
Юуны өмнө хүн бүр гэр бүлээс гадуур харилцаанд орох чадвартай байдаг болохыг ойлгох учиртай юм.
Яагаад гэвэл хүн Хайр сэтгэлтэй болоход бий болох зүрх цохилон, хөөрдөг байдал болон эсрэг хүйстэн рүүгээ анхаарал хандуулан тэмүүлэх байдал зэрэгт мөн гэр бүлээс гадуур харилцаа бий болгох үед ч адилхан тархинд их хэмжээний Dopamine- Допамин гэх бодисыг ялгаруулна.
Энэ Допаминыг хүчтэй таашаал үүсгэгч гэж бас хэлдэг ба үүний нөлөөгөөр хүн хүчтэй таашаалыг мэдэрдэг.
Өөрөөр хэлбэл хүн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэнэ гэдэг нь тэр хүчтэй таашаал мэдрэхийг хүсэмжилдэг учраас.
Тэгэхээр таашаалд дуртай хүмүүс бид энэ үйлдлийг хийдэг нь нөгөө утгаараа байгалийн өөрөөр хэлбэл жамын үйлдэл юм.
Бодит байдалд мэдээж хүн бүр гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байдаггүй. Учир нь хүний энэ хүчтэй таашаалыг хүсэмжлэх үйлдэл нь хүний өөрийнх нь тархины өмнөд хэсгийн үйл ажилгааны нөлөөгөөр саатуулагдаж байдаг байна. Өөрөөр хэлбэл хүн өөрөө хориглож чаддаг байна.
Тэгэхээр гэр бүлээс гадуур харилцаанд ороод байдаг хүн бол тархины өмнөд хэсгийн үйл ажилгаанаас илүү их хэмжээгээр давж, таашаал хүсэмжлэх үед үйлдэгдэх үйлдэл гэж ойлгож болох юм. (Манайхан нэг үгээр толгой нь доошоо орчихсон ч гэж хэлдэг дээ. Ийм учиртай байх нь...)
Жич: нь архи уусан үедээ гэр бүлээс гадуур харилцаанд орчихдог хүн байдаг. Тэр нь архины нөлөөгөөр тархины өмнөд хэсгийн үйл ажилгаа буурч, таашаал хүсэмжлэх байдал нь давамгайлж дарж дийлэхгүй байгаа учраас юм.
Мөн сэтгэл хөдлөл болон сэтгэлийн мэдрэмжийг хянаж байдаг серотонин бас гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд нөлөөлдөг гэж үздэг.
Эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдох гунигтай байх, сэтгэл гутралтай байгаагаас гэр бүлээс гадуур харилцаанд орсон гэх тохиолдол олон байх ба энэ нь тархин дахь серотонин нь дутагдсанаас сэтгэл гутрах, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болж тийм байдлаас ангижрах гэж гэр бүлээс гадуур харилцаанд орчихдог байна. (Ийм учраас нөхөр нь эхнэрээ халамжлан анхаарал тавих шаардлагатай байх нь... Өөрөөр хэлбэл эхнэрээ гунигтай байлгахгүйг хичээх юм байна.)
Харин эрчүүд бол серотонины ялгаруулалт нь эмэгтэйчүүдээс 50 % иар илүү их хэмжээгээр ялгардаг учир эмэгтэйчүүд шиг гунигтай байна гэх шалтгаанаар гэр бүлээс гадуур харилцаанд орох шалтгаан бага байдаг байна. (Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нүдэнд үл үзэгдэх ялгаа...)
Мэдээж, хүн хүний гэр бүлээс гадуур харьцаанд орох шалтгаан өөр өөр боловч энэ бүхэнд тархин дахь бодис хамааралтай болох нь ихэнхи тохиолдолд байдаг байна.
Яагаад дахин дахин гэр бүлээс гадуур харьцаа үүсгэдэг вэ?
Хүнээсээ шалтгаалан зарим нь хэдэн ч хүнтэй, хэдэн ч удаа гэр бүлээс гадуур харилцаа бий болгодог.
Таашаал үүсгэгч Допамин нь донтуулах шинжтэй чанартай тул нэг удаа гэр бүлээс гадуур харилцаанд орж таашаал авах мэдрэмжийг авчихсан бол дахин таашаал авахыг хүсэмжлэн улам бүр гэр бүлээс гадуурх харьцаанд ордог зуршилтай болдог.
Мөн цаашлаад гэр бүлээс гадуурх харилцааг дахин давтан хийх тусам хамт амьдрах хань ижилдээ болон найз залуудаа, охиндоо дахин дахин худлаа хэлдэг болно.
Лондонгийн их сургуулийн судалгаагаар хүн худлаа ярих тусмаа гэм буруутай гэсэн гэмших сэтгэлгүй болж ирдэг гэжээ. Өөрөөр хэлбэл дахин давтан гэр бүлээс гадуур харилцаанд орох тусам гэмших сэтгэлгүй болж, түүндээ донтон тэр зуршлаас салахад хэцүү болдог байна.
Цалин болон нас зэрэг нь гэр бүлээс гадуур харилцаанд ороход нөлөөлдөг.
Америк улсын 2750 гэр бүлийн хосуудыг оролцуулсан судалгаанаас үзэхэд:
Эхнэр, нөхрийн эдийн засгийн чадвараас болж гэр бүлээс гадуурх харилцаа бий болгодог байна.
Эхнэр нь ажиллаад, нөхөр нь ажилгүй орлогогүй байвал нөхрийн гэр бүлээс гадуурх харилцаа нь дээд цэгт хүрч байсан байна гэсэн дүгнэлт гарчээ.
Эрчүүдийн хувьд ажилгүй орлогогүй эсвэл бага орлоготой байх гэдэг нь хариуцлага ноён нуруу гэх мэдрэмжээ алдсан мэт байдаг тул эр хүн гэсэн мэдрэмжээ нөхөн авах гэж хэд хэдэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа уруу шумбан ордог гэнэ. (Хүүхэмсэг эрийг эхнэр нь авч явдаг байх нь гэж ойлгогдож байна. Тэгэхээр тийм эрийг мөнгөтэй эр гэж бодож бас болохгүй дээ...)
Тэгвэл эсрэгээрээ эхнэр нөхөр хоёулаа ажил хийж, ойролцоо орлоготой байвал гэр бүлээс гадуурх харилцаа нь бага байдаг байна. Энэ байдлаас авч үзэхэд гэр бүлийн хосуудыг харилцаа нь тэгш тэнцвэртэй харилцааг хүсэмжилдэг болохыг илэрхийлж байна.
Мөн 2014 онд Америкийн судалгааны баг танилцуулах албаны сайтыг судлан, дүгнэлт хийж үзэхэд хүн 29, 39, 49 гэсэн 9 орсон насандаа хүн гэр бүлээс гадуур харилцаанд орохдоо хялбар байдаг болохыг мэдсэн байна. Энэ нь нэг арван руу шилжихийн өмнө шинэ алхам хийх гэсэн сэтгэлийн мэдрэмж авах гэснээс үүдэлтэй, ялангуяа эмэгтэйчүүд бол нас ахих гэсэн түгшүүрээс зугтаах гэж гэр бүлийн гадуурх харилцаа уруу ордог байна.
Япон хэлнээс орчуулсан:
Анагаах ухааны доктор ( Ph.D )
Лхагвадорж овогтой Энхтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.