Киев рүү дөхөж буй ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа 65 км үргэлжилж байна

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Украинд өглөө болж нийслэл Киевээс гадна Тернополь, Винниц, Ровно хот болон Черкас, Кропивницький мужийн хотуудад анхааруулах дуут дохио дуугарч эхэлсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчний цуваа нийслэл Киев рүү ойртсоор байна.

Сүүлд хиймэл дагуулаас авсан зурагнаас Оросын зэвсэгт хүчний машин техникийн цуваа ойролцоогоор 65 км үргэлжилж байгааг харж болох юм.

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины өмнөд зүгийн Херсон хот руу довтолж эхэлсэн талаар мэдээлж байна.

Өнгөрсөн даваа гарагт ОХУ, Украины төлөөлөгчид Беларусийн хил дээр уулзсан ба талууд ойрын хугацаанд дахин уулзахаар тохиролцсоноос өөр тодорхой үр дүнд хүрч чадаагүй аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ-ын тал хэлэлцээр хийхэд бэлэн хэмээн мэдэгдсэн ч зэвсэгт хүчин нь Харьков, Киев, Чернигов зэрэг хотуудыг бөмбөгдөхөө зогсоохгүй байна гэжээ. Тэрээр Украины агаарын бүсийг хааж буйгаа мэдэгдэн, ОХУ-ыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүнчлэлээс хасахыг шаарджээ.

Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор өгсөн ба одоогийн байдлаар Европын хэд хэдэн улс Украиныг эгнээндээ элсүүлэхийг дэмжжээ.

Улс орнуудын ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээний улмаас ОХУ-д даваа гараг зээлийн хүү хоёр дахин өсч, 20 хувьд хүрснээс болж иргэд ипотекийн зээлээ төлж дийлэхгүй болоод байна.

ОХУ Visa, MasterCard, Apple Pay, Google Pay үйлчилгээнээс хасагдсанаас болж иргэдийн төлбөр тооцоо хий боломжууд цөөрчээ. Дансанд байгаа мөнгөө АНУ-ын доллар болгох гэсэн иргэд мөнгөний автомат машинуудад урт дараалал үүсгэжээ.

2022 оны эхэнд 1 ам. доллар 75 рубль байсан бол өнгөрсөн даваа гарагт 1 ам. долларын үнэ 113 рубльд хүрсэн байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.