Сайра нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 15-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу "Өрнөх гариг" ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ. 

Ингэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн тул нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн Сайра нөөшилсөн загасыг улсын байцаагчийн 02-03-239/55 дугаартай актаар хураан авч Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, устгууллаа.

Эх сурвалж: МХЕГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.