Б.Баатархүү: Бичлэг дээрх эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хууль шүүхийн байгууллагын ажилтнууд буюу нэр бүхий гурван шүүгч, АТГ-ын ажилтантай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү "Бичлэг цацагдаад хоёр хонож байна. Гэмт хэргийн шинжтэй асуудлуудын талаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрөөр хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, хэрэг бүртгэл нээх хүсэлт гарган материалыг нь прокурорт шилжүүлсэн. Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн" гэлээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх заасны дагуу "Биеэ үнэлэхийг зохион байгуулсан" гэх зүйлчлэлээр хэрэг бүртгэл нээх хүсэлт гаргасан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.21.246) 2021-02-23 09:22
      • 0
      • 0

      монголын шүүх засаглалын үнэн төрх ер нь нэг ийм бололтой. тухайн үеийнхээ монголын нэг номер дээд эзнийхээ үүрэг биелүүлэх нь чухал болохоос бусдаар хууль журам ёс зүй гэж байхгүй авилгач адгуусан чанартай нөхөдүүд монголын шүүх засаглалаар үнэхээр дүүрэн юм. жирийн иргэд хорио цээрт хоригдоод байж байхад шүүх засаглалынхаа албаны давуу эрхээ иймэрхүү зүйлд зориулж байгаа нь ариун явдал мөн үү?

      Хариулах