"Гурван охин" хамтлагтай чилээгээ гартал бүжиглэмээр байна уу?

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Монголд хуруу даран тоологддог охидын хамтлагийн нэг болох “3 охин” хамтлагийхан цоо шинэ тоглолтоор сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Анх дунд сургуулийн нэг ангийн охид Монголын рок попын төлөөлөл МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж хамтлагийн эхлэлээ тавьсан гэдэг.  

Хамтлаг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч хамгийн царайлаг нь гэгддэг Г.Анхмааг орж ирснээр тус хамтлагийг байгуулагдсан гэж үздэг юм.

Анх тэд "Moon" нэртэйгээр "Ирээдүйн одод", Англи дуу дуулаачдын улсын уралдааныг эзэгнэж явжээ. Тэднийг дөнгөж хамтлаг болж байхад "Сүнс"-ийн Лхагваа их тус болсон хэмээн хамтлагийн охид ярилцдаг. Улмаар “Moon” нэрээ “3 охин” нэрээр сольж хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх, стиль имижийг бүрдүүлэн гарч ирж, шинэ уран бүтээлээр үзэгчдийг байлдаг дагуулж ирсээр өдгөө 15 жилийн нүүрийг хамтдаа бүтээж чаджээ. Анхны бие даасан тоглолтоо 2008 онд “Жинэхэн хайр” нэртэйгээр “UB” паласын концертын их танхимд тогложээ. Үүнээс хойш тасралтгүй уран бүтээл туурвисан тус хамтлагийн ээлжит бэлэг “Хурдлах тусам" цомгийн цоо шинэхэн тоглолт юм.

Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажилласан байна. Тус цомогт багтсан “Удахгүй чи надаас” дуу нь хоёр клиптэй бөгөөд энэ нь монголын хөгжмийн ертөнцөд шинэ зүйл гэж хэлж болно.

Тоглолт энэ сарын 29, 30-нд "MRQ.27“ клубт болох бөгөөд тоглолтын тасалбар худалдаанд гарсан байна.

  

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.