А.Ди Мария Будант Альбионд ирлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Аргентины шигшээ багийн тоглогч А.Ди Мария Испанийг орхилоо. Тэрээр Эзэн хааны багт 124 тоглолтонд оролцож 22 гоол оруулжээ. Мөн өнгөрсөн улиралд “Аваргуудын лиг”-т түрүүлж оргил амжилтаа гаргаад байв. Харин Эль Классиког энэ зун орхиж Английн “Манчестер Юнайтед” багт ирсэн нь түүний хувьд гэнэтийн шийдвэр байлаа. Тэрээр будант альбионд 60 сая еврогоор ирж таван жилийн гэрээ байгуулсан аж. А.Ди Мария Англид ирсэн тухайгаа сэтгүүлч нарт хэлэхдээ “Энд ирж байгаадаа би баяртай байна. Надад маш олон багаас санал ирсэн ч эргэлзээгүй “М.Ю”-г сонгосон. Энэ бол алдаж болохгүй боломж гэдгийг мэдэрч байсан. Л.Ван Гаал бол гайхалтай дасгалжуулагч. Хэдийгээр “М.Ю” өнгөрсөн улиралд тааруухан амжилт үзүүлж “Аваргуудын лиг”-т оролцож чадахгүй ч гэсэн бид дараа жил заавал орох болно. “М.Ю”-гийн төлөө тоглох тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм.

Тэрээр үндэсний шигшээ багтаа 2007 оноос эхлэн нас насны ангилалд тоглож 2008 оноос үндсэн бүрэлдэхүүнд багтжээ. Энэ хугацаанд 52 тоглолтонд 10 гоол хийсэн бөгөөд 2008 оны Олимпийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.