Шинэ оны анхны нар харах аяллын галт тэрэгний тасалбарын үнэ 35 мянган төгрөг

Twitter Print
2019 оны 12-р сар 31-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Хуучин он улирч шинэ он ирэхэд ганцхан өдөр үлдээд байна. Монголчууд шинэ оныг угтахдаа ШИНЭ НАР мандахыг харж, билэгшээдэг уламжлал бий.

Тэгвэл  УБТЗ-ын Аялал жуулчлалын төвөөс “Нар харах аялал"-ыг маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулах аж. Нар харах аяллын тусгай галт тэрэг маргааш өглөө Улаанбаатар хотоос 05:50 цагт хөдөлж, Хангай өртөөнд 07:52 цагт очих аж. Хангай өртөөнөөс 09:30 цагт хөдөлж Улаанбаатарт 11:23 цагт ирэх юм байна.

Аяллын тасалбарын үнэ 35 мянгөн төгрөг аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.