“Аваргуудын лиг”-ийн таван азтан тодорлоо

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Урд шөнө таван тололт болж ОХУ-ын “Зенит”-Белгийн “Стандарт Лига” 3:0, Беларусийн “БАТЭ”-Словакийн “Слован Братислав” 3:0, Словенийн “Марибор”-Шотландын “Селтик” 1:0, Киприйн “АПОЭЛ”-Данийн “Аалборг” 4:0, Португалын “Порту”-Францын “Лиллль” 1:0-ээр хожиж хариу тоглолтонд хожсон таван нийлбэр дүнгээр тэргүүлж “Аваргуудын лиг”-т ороцлох эрхээ авлаа. Өнөө шөнө Шведийн “Мальмё”-Австрийн “Зальцбург”, Болгарын “Лудогортес”-Румынийн “Стяуа”, Английн “Арсенал”-Туркийн “Бешикташ”, Испанийн “Атлетик”-Италийн “Наполи” багууд хариу тоглолтуудаа хийнэ.

“Аваргуудын лиг”-ийн тэмцээн 1993 оноос эхлэн шинэ системээр явагдах болсон. Түүнээс хойш Испанийн “Реал Мадрид” 4, Италийн “Милан” 3, Испанийн “Барселона” 3, Английн “Манчестер Юнайтед” 2, Германы “Бавари Мюнхен” 2, Английн “Челси”, Италийн “Ювентус”, Английн “Ливерпуль”, Голландын “Аякс”, Италийн “Интер”, Португалын “Порту”, Францын “Марсель, Германы “Боруссия Дортмунд” багууд тус бүр нэг удаа түрүүлж байжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.