Монгол банк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1825.5-1826.0 төгрөгийн ханшаар худалдаж авах, 10.2 сая ам.долларыг 1830.0-1838.0 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк гадаад валютын дотоодын зах дахь эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 24.0 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.