
Олон улсын боловсролын “Education First” байгууллагаас дэлхийн улс орнуудын англи хэлний мэдлэгийн төвшний уламжлалт чансаагаа гаргалаа.
EF EPI буюу хэлний төвшин тогтоодог индексийг тухайн улсын 400-гаас дээш тооны иргэнийг тестэд хамруулан гаргадаг байна. Нийт 100 орон багтсан тус “English Proficiency Index 2019” чансаанд Монгол Улс 45.56 оноогоор 100 орноос 88 дугаар байр эзэлжээ. Азийн дундаж оноо 53 байсан аж.
Англи хэлний мэдлэг тун дорой орнуудад Ливи, Саудын Араб, Ирак, Киргиз, Узбекистан улсууд оржээ. Англи хэлдээ хамгийн сайн орнуудад Нидерланд, Швед, Норвег улсууд багтсан байна. Тодруулбал, Нидерланд 70.27 оноо, Швед 68.74, Норвег 67.93 оноо авчээ.
Манай улс энэ чансаанд 2015 онд 64, 2016 онд 66, 2017 онд 71 дүгээр байр эзэлж байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.