Миний хайртай жүжигчин - Жим Керри

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 17:31 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдартай инээдмийн жүжигчин Жим Керри маш ядуу гэр бүлд өссөн. Гэр бүлээрээ хамаатныхаа эдлэн газарт эвдэрхий хуучин ачааны Волксваген машин дотор амьдардаг байжээ. Магадгүй аав ээжийнхээ ядуу амьдралыг Жим том болоод үргэлжлүүлэхээр байсан хэдий ч тэрбээр өөрийнхөө ирээдүйг маш их өөдрөгөөр төсөөлдөг байв.

Жим өөрийгөө энгийн нэг хүүхэд биш өөрт нь авьяас байгаа гэдгээ мэддэг байсан ба 10 насандаа өөрийнхөө товч намтарыг америкийн алдарт ТВ Шоу-ны хөтлөгч Кэрол Бурнетт рүү явуулсан байв. Намайг бага байхад Татварын байцаагчид манай гэрийн хаалгыг тогшин ороод гэр бүлийг маань гудамжинд хөөж гаргаж байхад, би хадгалж байсан $100-аа оймсондоо хийн нуугаад гарч байсан.

Хэчнээн ядуу хоосон байсан ч би өөртөө “Надад, миний халаасанд $100 байгаашдээ” гэж бодоход л би өөртөө их итгэлтэй болж, өөрийнхөө амьдралыг өөдрөгөөр хардаг байсан. Тийм ч учраас би гудамжны хүмүүст олон ч удаа сэтгэлийг нь өөдрөг байлгах гэж $100 өгч байсан.

1990 он.., Жим Керри Лас Вегаст том од болох хүсэл мөрөөдөлтэй ядуу тайзны хошин шогч байв. Нэгэн орой Лос Анжелес хотын дов дээр гарч, ядуу байдлаасаа хэрхэн гарах вэ хэмээн гүн бодолд автаж хотын барааг ширтэн суухдаа, өөрийгөө өөдрөг байлгах үүднээс өөртөө $10 сая ам.долларын чек бичээд, гүйлгээнийх нь утган дээр “...” тэр кинонд тоглосны цалин гэж бичээд $10 сая доллартай болтлоо хаяхгүй гэж чекээ түрийвчиндээ хийгээд хадгалсан байдаг.

1995 онд “Liar Liar" буюу, "Худалч, худалч" гэх тоглосон кино нь түүнд $10 сая ам долларын цалин олгож түүний төсөөлж байсан мөрөөдөл нь анх тэгж биелжээ. Энэ үед Жим аль хэдийн олонд танигдсан жүжигчин болчихсон байв. Ace Ventura, Гэрийн тэжээвэр амьтдын мөрдөгч, Баг гэх мэт кинонуудад тоглож гол дүр бүтээсэн дүр бүр нь дунджаар $20 сая долларын цалин өгсөн байв...

Энэ талаар ТВ-ийн алдарт Опрагийн шоунд оролцохдоо Жим “Чиний одоо ямар байгаа чинь хамаагүй харин нүдээ аниад ирээдүйн мөрөөдлөө биелүүлж байна гэж төсөөлөөд, түүнийхээ төлөө шургуу уйгагүй ажиллаж чадвал бүтэхгүй төсөөлөл байхгүй” гэж хэлжээ.

Хэн нэгэн баян хамаатан чинь үхэж чамд өв хөрөнгөө үлдээхийг битгий хүлээ, мөн сугалаа хожиж гэнэт баяжна ч гэж хэзээ ч байхгүй. Хөдөлмөрч бай, бүтээлч бай хэчнээн удаа бүтэлгүйтсэн ч хэзээ нэгэн цагт бүтэж л таараа, би зүгээр амжилтад хүрэхгүй байх шинэ бүтэлгүйтэл өөртөө нээлээ гэж бодоод дахиад л оролдоод үз... Энэ бол бидний мэдэх жүжигчин Жим Керри...

Н.Наранбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.