Нийслэлийн 114 гудамжны зэрлэг ургамлыг зулгаалаа

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Нийтийн эзэмшлийн зам талбайн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн баруун зүүн салбараас 12 бригад гарч  нийслэлийн 28 гудамжны замын 2 талаарх зэрлэг ургамлыг зулгаалаа. Мөн ногоон байгууламжийн туслан гүйцэтгэгч гэрээт компаниуд, 86 туслах гудамжны зэрлэг ургамлыг устган нийт 114 гудамжийг хортон шавьж, хогийн ургамлаас  салгасан. Энэ ажил цааш үргэлжлэн хийгдэх бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 388 мянган м2 талбайн зэрлэгийг устгасан байна.

Одоогоор бут хэлбэржүүлэлт, зүлэг хяргалт, түүвэр цэвэрлэгээний хийгдэж байна. Мөн нэмэлтээр, Сүхбаатар дүүргийн ард ус зайлуулах шугам тавьж, зам дагуу тогтсон борооны усыг соруулан, 100 айлын зам дагуух хашлага хайсыг тэгшлэн, 7 буудлын автобусны буудлыг шинээр нүүлгэн шилжүүлж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.