Монголын гурван жүдоч нэгдүгээр тойрогт ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын барилдаан эхэлж манай улсаас ОУХМ Д.Төмөрхүлэг нэгдүгээр тойрогт Канадын Бучардыг ваза-ари үнэлгээгээр яллаа. Тэрээр хоёрдугаар тойрогт Тажикстан, Германы хожсонтой нь барилдана.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж дараагийн тойрогт Израйлын Шварцтай барилдах юм. Харин 52 кг-д зодоглож буй Монголын хоёр дахь бөх А.Цолмон эхний даваанд Б.Маросыг торгуулиар хожиж гараагаа амжилттай эхэллээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.