Хошин урлагийнхан нэгдэж, онлайн тоглолт хийнэ

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Энэ өдөр хошин урлагийнхан нэгдэж,  “Инээдээр дархлаагаа дэмжье” онлайн тоглолтоо 18.00 цагаас үзэгчдэд хүргэх гэж байна. Уг онлайн тоглолт хандив цуглуулахгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.

Дэлхийн нийтийн 200 гаруй оронд тархаад буй COVID-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод буй. Энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан билээ. Иймд онлайн тоглолтыг "Corporate Hotel & Convention Center"-ийн тайзнаа нэг ч үзэгчгүй зохион байгуулах бөгөөд “C1 телевиз” болон оролцож буй продакшнуудын фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.