Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ баг Словакийн багт ялагдлаа

Twitter Print
2020 оны 03-р сар 06-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Эрхүү хотод үргэлжилж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцож байгаа Монголын шигшээ баг А хэсгийн IV байрт шалгарсан Чехийн шигшээ багтай “Рекорд” цэнгэлдэхэд тоглож өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд шалгарч чадсан билээ.

Тэгвэл Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний В дивизионы сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, манай шигшээ хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Монгол Улсын бөмбөгтэй хоккейн шигшээ баг өчигдөр Украины шигшээ багтай учраа тааран 3:1-ийн харьцаатай ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Харин хүрэл медалийн төлөө өнөөдөр Словак улсын шигшээ багтай тоглосон юм. 

Тус тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 32 дах минутанд Словак улсаас Грелль Мартин оруулж эхний үе Словак улсын шигшээ багийн тэргүүлэл дор өндөрлөсөн. Хариу гоолыг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Монголын багаас Э.Эрдэнэжав оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлж улмаар 62 дах минутанд Монголын багийн ахлагч Г.Тамир тэргүүллийн гоолыг оруулж Монгол хошуучилж эхэлсэн. Гэвч 66, 71 дэх минутуудад Словак улсын шигшээ баг дараалан гоол оруулж 3:2-ийн харьцаатай Монголын шигшээ багийг хожиж 2020 оны ДАШТ-ний В дивизоны хүрэл медалийн эзэд боллоо.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.