Цэнхэр үст Цэрэнгийн хүүгийн зүрхний өчил

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Тэмээчин Байгалмаатай холбоотой асуудал нэг хэсэг цахим орчинд дуулиан дэгдээсэн. Үүнтэй зэрэгцэн Цэнхэр үст Цэрэн буюу Э.Цэрэндолгорын цахим хаягт халдсан үйлдэл гарсан. Энэ хэргийг түүний хүү буюу Байгалмаагийн нөхөр И.Нямдорж үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдож байсан удаатай.  

Ээж Цэрэн нь байнга цахимаар хүү, бэр лүүгээ дайралт хийдэг ч хүү нь одоо болтол дуугай тэвчсээр ирсэн юм. Энэ удаа түүний сэтгэлийн хүлээс алдарч, зүрхний өчлөө нийтэлжээ. Тэрбээр,

"Юуны өмнө намайг уучлаарай, би бусад шиг бичиж чаддаггүй ч сэтгэлийн зовлонгоо гартаа багтаан бичих гэж ядаж үүнийг бичлээ. Монголд нэг ч сургуульд сураагүй тул алдаа их байгаа байх, дахин уучлаарай.

Үр нь эхээ ингэж болдог юм уу, хорвоод ганц л эх заяадаг гэх мэтээр надад олон мэссэж ирдэг. Тэгвэл би та бүхнээс нэг юм асууя. Эх хүн өөрийн сонгосон эр болон амьдралаас болж үрээ төрөхөөс нь өмнө үзэн ядаж, төрснийх нь дараа ч хаяж, амьдрал зохиох гэж оролдож явах бүрт нь мөнхийн чөдөрлөж, саад үүсгэж болдог юм уу?

Хүн бүр дор бүрнээ хичээгээд бусдын амьдралд оролцохгүй байвал энэ улс хөгжиж чадна, тэгэхдээ зарим нэг хүмүүс худал хуурмагт үндэслэж бусдыг харлуулах сошиал дайралт маш их хийдэг болж. Ийм худал хуурмаг мэдээлэл дээр дөрөөлж манай гэр бүл рүү олон дайралт ирж байсан, ирсээр байгаа.

Өнөөдрийг хүртэл би үг дуугарч байсангүй. Гэхдээ одоо хангалттай, үнэнийг ярих цаг болсон. 2020 оны гуравдугаар сарын 2-нд намайг төрүүлсэн Энэбиш Цэрэндолгор гэх хүн миний охидийн ээж болох Байгалмаагийн талаар фэйсбүүктээ нийтэлсэн. Тэс хөндлөнгийн 2 хүний хэрүүл маргаанд манай хүнийг хавсаргаж өнөөдрийг хүртэл миний мөнхийн амьдрал болон Байгалаагийн амьдралийг сүйрүүлэхээр хичээж ирсэн. Та нарт ойлгуулахын тулд би өөрийн амьдралын талаар аль болох товчхон танилцуулъя.

Би эмээ дээрээ, эцэг эхийн хайр гэж мэдэхгүй өссөн. 1997 онд хойд эцгийн хамтаар бид Голланд улс руу явж байсан. Тийм ээ, бусдыг бодвол би маш азтай хүн, гадаадад суралцаж ядаж хэл ус сурсан. Гэвч бүх юм харагдаж буй шигээ байдаггүй. Би хойд эцэг болон эхээсээ маш их хүчирхийлэл амсаж ирсэн. Заримдаа хоол ундгүй тул байгаа юмаа зарж, гудамжны хогийн сав ухахаас наагуур өдөр хоногийг өнгөрөөдөг байлаа. 2005 онд 15 настайдаа буцаад Монгол улсад ирж, Цэрэн Турс гэх ээжийнхээ аялалын компанид ажиллаж байсан. Тэнд би олон ажилтай байсан бөгөөд нэг нь хойд эцэг болон жолооч нарын дунд орчуулга хийх байсан. Нэг бус удаа орчуулга хийснийхээ төлөө "жолооч нарын талд орлоо" гэх шалтгаанаар зодуулж, тархи толгойгоо хагалуулж, нүүр рүүгээ нулимуулж байсан. Энэ бүхнийг манай ээж мэддэг байсан бөгөөд хамтдаа над руу дайрч байсан удаа ч бий.

Нарийн яривал хэдэн өдөр үргэлжлэх түүхүүд зөндөө бий. Жишээ нь 2006 онд бас нэг хүчирхийллийн дараа би 3 сараар Шинэ Зеланд руу зугтаж байсан удаа ч бий. Мөн хэдэн сараар, удаа дараа олон жил дамжин гэрээсээ зугтсан удаа ч бий. ПС-нд хонож ажиллаж байсан, хойд эцэг болон эхээсээ зугтахын тулд бадарчин мэт даянчлан явдаг байлаа.

2007 оны суулээр Финланд улс руу сурахаар яваад, 2009 оны дундуур буцан ирж байсан. 2009 оны зун Монголдоо хөтөчөөр ажиллаж байхдаа, 2 охиныхоо ээжтэй танилцаж үерхэж эхэлсэн. Бид хоёр юу ч мэдэхгүй дэндүү залуу байсан бөгөөд бидний тамын тогоо үүгээр эхэлсэн байдаг юм. Манай хүн ч жирэмсэлж, бид туйлын баяртай байв. Гэтэл манай хүнийг заавал ээжтэй хамт аялалд өдрийн 6 мянган төгрөгийн цалинтай туслах хийж явах ёстой гэсэн дарамталж, улмаас явахаас өөр аргагүй болсон юм. Наймдугаар сарын дундуур Увсын Хархираа-Түргэний уулсаар 17-н өдөр аялалд явав. Аяллын явцад Байгалийг болон хамт явсан хоёр туслах охиныг зодож, маш их сэтгэл санааны дарамт өгдөг байсан. Цаг агаарын болон эхийн минь дарамт, хүнд нөхцлөөс болж бид эхний хүүхдээ алдсан юм.

Хөдөө хээр байсан тул эмнэлгийн туслалцаа авч чадалгүй явсаар 8 өдрийн дараа хотод эргэн ирсэн. Манай хүний цалинг ч өгөхгүй гэж дарамталж, бид хоёр юутай ч эхлээд сав, урагаа цэвэрлүүлэх хэрэгтэй гэж Жуковын ойролцоо эмнэлэгт очив. Тухайн үед цэвэрлэгээ хийж өгч байсан эмч манай хүнийг амьд байгаадаа баярлаж яв, жоохон удсан бол амьд гарах боломжгүй байх байсан гэж хэлсэн нь өчигдөр мэт тод санагдаж байна. Би эцэг эхдээ алдсан хүүхдийнхээ талаар хэлэхэд “ашгүй дээ” гэж хэлсэн ээжийн хариулт намайг маш ихээр цочирдуулж байсан. Ухаантай хүн бол яг энэ мөчид амьдралаа эргүүлж зөвөөр аваад явах байсан, гэвч би юу ч мэдэхгүй, тархиа угаалгасан балчир тэнэг хүү байсны харгайгаар ямар ч алхам хийлгүй хүлцээд өнгөрсөн юм. Залуу хос байна даа, удалгүй манай хүн дахин жирэмсэн болж, хойд эцэг манай хүнийг дуудаж цагдан байцааж, хэдэн сартай жирэмсэн, хэзээ сэкс хийсэн, мөнгө хөрөнгөнөөс болж надтай ойртож байгаа эсэх гэх мэтээр 4 цаг гаруй байцаах зэргээр сэтгэл зүйн дарамтанд оруулж байсан. Манай хүн хажуу өрөөндөө, би гэртээ хэдэн сарыг өнгөрөөсний дараа таван сартай байхад нь манай ээж түүнийг анх удаа дуудан гэртээ оруулсан. Тэгээд манай хүнийг хөдөөний, соёлгүй гээд өөрийн кофе шопд ажиллуулахаар болсон.

4 Ойрдууд болон зүүн вант улсын удам бол хүн чанар сайтай, ёс суртахуунтай хүмүүс байдаг. Ээжээс минь түрүүлж орондоо ордоггүй, хоцорч сэрдэггүй, хоёр үйлчлэгч ирэхээс өмнө цай унд бэлдэж, 5 сартай жирэмсэн хэрнээ төрөн төртлөө тэр кафед ажилласан. 5 сартай хэрнээ сандал ширээ зөөж, 00 угааж, 8 цаг зөөгчөөр ажилладаг байсан. Хүний эрхэнд халдсан зөндөө л асуудал байсан, бид хоёр мөн л дуугүй байж хүлцсэн. Кафед ажиллаж байгаа манай хүний цалин 150,000 төг байв. Кафе өглөө 7:00-д ажилладаг тул өглөө 6:00-аас оройны 12:00 цаг хүртэл ажиллах өдөр олон байсан. Хажуугаар нь ямар нэг алдаа гарвал зодох, хашгиран уурлах, элдвээр хэлэх энүүхэнд.

Маш их уйлдаг ч би юу ч хийж өгч чаддаггүй хамтдаа хааяа бас уйлнаа... Ингэж явсаар яг төрөхөөс хоёр өдрийн өмнө ажлаа өгч, сайхан охинтой болсон. Үүнээс хойш намайг ч ажил дээр илүү их цагаар уядаг болсон, гадуур тэнэх илүү дутуу шоу руу дагуулж явах нь нэмэгдэж, миний шинэхэн төрсөн охин сар ч хүрээгүй байхад бид хоёрыг салгаж, найз охинтой болгоно гэж хэд хэдэн удаа хүүхнүүдтэй танилцуулах гэж оролдож байсан.

Манай хүн ч төрснөөсөө 7 өдрийн дараа эргээд кафед ажиллаж эхэлсэн. 2010 оны сүүлээр, томоохон хэрүүл маргаан болж байсан юм. Бид хоёрыг салах хэрэгтэй гэж хэрэлдэж, манай хүн рүү аяга шидлэж нэг нь манай хүний толгойг онож хагалж, тэр нь ойгоод охины минь толгой дээр цохиж байсан. Энэ хэрүүлээс болж бид гурав хөдөө нүүж, 5 сар амьдарсан. Энэ олон төрлийн дарамтнаас холдох гэж шүү дээ. Хэдий бидэнд хэцүү байсан ч Байгалаа маань Цагаан сард зориулж ээжтэйгээ нийлэн эмээд маань 100 кг бууз хийж, өгч явуулж байв. Бид Цагаан сар өнгөрөөгөөд буцаад хотод ирээд ээжид болон эмээд туслах гэж тэднийд байрласан. Манай хүн тэдний хоёр үйлчлэгчийн хийдэг байсан ажлыг ганцаараа хийдэг боллоо. Өглөө 6 гэж сэрж, орой 12 өнгөрөөж унтдаг байсан. Ээжийн төрсөн өдөр болон өөр арга хэмжээнд зориулж хоол ундыг нь хийж, заримдаа бүр 100 гаруй хүний хоол хийж байсан.

2012 онд манай бага төрсний дараа, Байгалаа бүхнийг ганцаараа хийхээс гадна миний хоёр дүүг сургуульд нь хүргэхээр өлгийтэй хүүхдээ тэврээд жолоо барьж, 13-аас Америк сургууль хүртэл явдаг байв. Замын цагдаа нар бүр сүүлдээ загнаж торгохоо байгаад битгий ингэж машин бариад бай гээд сануулаад явуулдаг болсон. Хэдэн сарын турш 4 хүүхэд асарч, 2 хүний гэрийн ажлыг хийж, эмээ болон манай талийгаач дүүг асардаг байсан. Энэ бүх хүчирхийлэл болон дарамтан доор манай хүн ганцаараа бие болон эрүүл мэндээ авж үлдэж чадсан.

Дахиад л зугатаах гэж тусдаа гарч ажиллаж амьдрах шийдвэр гаргаж, хадам ээжээрээ Увс аймгийн Өмнөговь сумын Хаан банкнаас зээл авхуулж Дарь эхэд хашаа худалдан аваад хэсэг тайван байх шинж гарав. Гэсэн ч утас руу залгаж элдвээр загнах нь зогсдоггүй байв. Төд удалгүй "Tseren Tours" байрны түрээсээ төлөөгүй хэмээн хөөгдөж аялал болон оффисын ачаагаа манай гэрт хурааснаар нялх хүүхэдтэй бид амьдрах боломжгүй боллоо. Удалгүй 2013 оны сүүлээр эмээ тромбозиттай болж, цусны бөглөрөлтийн улмаас суумал болсон. Бид эмээг асрахаар буцаад тэдний гэрт очсон. Байгалаа эмээг өдөр болгон барьж өгч, тослож эмчилгээ хийлгэж, зүтгэсээр босгож ирсэн. Мөн тэднийд байх хугацаанд манай өргөмөл дүүг давхар асардаг, хүүхэн хараагүй болохоор уйлж, угж хөхөхөөс өөр зүйл хийж чаддаггүй. Бааж чадахгүй байхад нь ухаж цэвэрлэж, усанд оруулж, угжиж бүхнийг ганцаараа хийдэг байсан. Харамсалтай нь ээжийг гадаадад байхад нэг орой 11 цагт манай дүү өөд болсон, хойд эцэг маань Их дэлгүүрийн дэргэдэх байрандаа байсан болохоор шөнө очтол “тэгээд би яах юм” гээд хаалгаа хааж билээ.

Цагдаа болон түргэн гээд гадуур хөөцөлдөх ажлыг би хийж, Байгалаа бүх ажил явдлыг зохицуулсан. Ээж маань дүүг чандарлах өдөр Монголд ирсэн, бүх үйл явдал дууссаны дараа гэрт хүмүүс дуудаж, талийгаачийн талаар бичлэг хийлгэнэ гэж 1.5 сая өгч явуулж байсан. Энэ мөчид би сүүлчийн удаагаа машид гайхаж, жигшэн зэвүүцэл төрж, энэ хүнээс холдохсон гэсэн хүсэл төрж байсан юм. Байгаль өөрөө хоёр хөхүүл охинтой байсан ч олон жил асарсан дүүг өнгөрөхөд сэтгэл санаагаар унаж, би түүнийг хараад дотроо бүр хүнд байдалд орсон. Мөн ялгаагүй энэ олон хүчирхийлэл болон асуудлуудаас болоод 2014 онд нэг маргаан болсон. Тэр үед манай хүн байхгүй байсан. Ёстой нэг эх хүнээс тийм үг гарна гэж бодож байгаагүй. Миний бага охиныг минийх биш, манай хүнийг янхан гэж дуудаж, сүүлчийн удаа маш том хэрүүл хийсэн.

Миний төрсөн эцгийг Баянхонгорын хулгайч байсан, янханы хүүхэд янхан олж авдаг гэж хэлснээр би тэднийхээс хоёр охиноо аваад дахиад л гарсан. Тэр өдрийн хэрүүлийн шалтгаан нь манай бага ханын цаас урлаа гэж хойд эцэг болох өндөр гадаад эр хөлөөрөө өшиглөж унагааснаас болж дахиад л бид хөөгдөж байв. Миний биед халдаж гарыг ч мулталж, хэлэх хэлэхгүй бүх зуйл болсны дараа би холбоогоо таслаж байсан.

Манай хүн хөдөөнөөс буцаж ирээд намайг холбоогоо тасалсныг сонсож маш их гайхаж байсан боловч миний үгнээс гараагүй. Бид ер нь жил бүр маргалддаг байсан, намайг ээж дээрээ болон эмээ дээрээ оч гэдэг би эсэргүүцдэг. 2016 онд манай хүн ээжтэйгээ нийлж намайг ятгаж чадсан тул Цагаан сараар би хоёр охиноо дагуулж очихоор болсон. Гэвч хаалгаа тайлж өгөөгүй, 3 цаг үүдийг нь цохиж хүлээсэн. Мөн 2016 оны хүүхдийн баяраар очих гэтэл хүлээж аваагүй. Дахин хэзээ ч тэднийд очихгүй гэж амлаж өнөөдрийг хүрсэн. Манай эмээ өнгөрөхөд надад үг дуулгаж байгаагүй. Фэйсбүүкээс л мэдэж байлаа. Ажил явдлынх нь эхний өдөр намайг хөөж байсан, үеэлүүдээрээ дамжуулж би хүчээр шахам ажил явдалд нь оролцож сүүлчийн замд нь үдэж чадсан юм.

Байгаль 2017 онд тэмээн аялалаа эхлүүлсэн, тэр цагаас биднийг маш ихээр үзэн чядаж, улмаар худал мэдээлэл, харлуулалт явж эхэлсэн. Би энэ талаар бүхнийг ярихгүй. Яагаад гэвэл надад тэгэх алба байхгүй. Гэхдээ хуваалцахыг хүссэн зүйл нь, манай ээжийн хэлснээр миний эхнэр таарсан эр болгонтойгоо унтдаг, мөн гадаад нөхрийг залилсан гэх мэдээллийг тодруулмаар байна.

Тэр гадаад бол гэр бүлийн найз, манай ээжтэй найз байсан. Мөн Байгаль бид хоёрыг тусдаа байхад Байгальтай хамт жуулчдыг аялалд авч явж, түүнд дурласан гэж худал ярьж, ээжтэй нийлэн бидний эсрэг бүх л аргаа хэрэглэсэн. Байгалийн аялалыг зогсоох гэж зөндөө л зүйл хийсэн, өөрийн санаа гэж турхирсан, хятадуудтай холбогдож Далай ламын шавь гэх шалтгаанаар оруулахгүй байхыг хүссэн. Тийм ээ, би түрүүчийн дайралтаар нь өөрийнх нээж өгч байсан нууц үгээрээ нүүр ном руу нь нэвтэрсэн, тэрнийхээ ялыг ч авж, давсан. Гэхдээ надад бүх баримт нь байгаа, бид нар руу яаж дайрч байсан, хэн хэнтэй холбогдож биднийг муулдаг байсан, тэр гадаадтай яаж хуйвалдсан гэх мэт. Надад бүх зүйл нь баримтаараа байгаа боловч та нартай хуваалцахгүй. Үл хүндэтгэж байгаа биш, зүгээр л явах шугамаараа холбогдох газрууд нь түрүүлж авах хэрэгтэй тул хуваалцаж болохгүй байна.

Хааяа бүр тэсгэл алдаж Байгаль над руу уурлах үе зөндөө. Сүүлдээ хамт байх нь бидэнд хэцүү болсон. Сүүлийн 3 жил гаруй би ажил хайж, ажиллах гэж оролдовч хүмүүс Цэнхэр үстийн хүү гээд маш их эмээдэг, ажилд орж чадахгүй, нийгмээр гадуурхуулж амьдарч ирлээ. Ажилд ороод Америкд байхад фэйсбүүкт нь орсон хэргээр нэг жилийн тэнсэн ял аваад амьдарч байна.

Эцсийн эцэст намайг хайрласан Байгалийн гэр бүл, хоёр охиноо бодоод би шударга байх ёстой гэдгээ ойлгож насаараа амсаж буй хүчирхийллийг ийнхүү ил болгож байна. Эхнэрийнхээ үс нь халзарч, шөнө унтаж чаддаггүй байсан бүх хоногийнх нь төлөө би өнөөдөр хариуцлага үүрэх цаг нь болж. Би Байгалмаа болон хоёр охиндоо юу ч хийж өгч чадсангүй. Их холыг зорьсон аяныг удаа дараа зогсоох гэж хүүг минь салгалаа гэж хэдэн жил дамнуулан худал ярьсаар л. Байгалмаад тохиолдсон аймшигтай дарамтыг тэр даваад гарсан ч тэр одоо сэтгэл дотроо эвдэрхий хүн болжээ. Харин хадам ээж сошиалын дарамтны үеэр хүнд цохилтонд орж, элэг нь өвдөж, одоо элэгний хорт хавдартай болоод хоёр жил болж байна.

Би энэ бүхнийг дотроо тээж эр хүн байж, ийм арчаагүй амьдарч ирсэндээ цөхөрсөөр одоо эрүүл мэндийн маш том асуудалтай болсон ч хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна. Амиа хорлохыг жаахнаасаа хүсч, хэд хэдэн удаа оролдож байсан ч бүтэлгүйтсээр амьд л сууж байна. Хэдий бид хоёр тусдаа байгаа ч бидний дунд хоёр охин байна, тэр хүн миний ард байна, би тэр хүний ард баттай байх болно. Энэ бүх хугацаанд ээжийг яагаад биднийг тайван байлгахгүй байгааг л маш ихээр гайхаж байна. Мөн миний болон Байгалмаагийн дансаар ээж болон хойд эцэг Рикээс 1 сая төгрөгнөөс дээшээ мөнгө авч үзээгүй гэдгээ банкныхаа 12 жилийн хуулгаар батлан харуулж байна. Мөн бид 2 хурим хийх, за ийм зүйл хэзээ ч болох боломжгүй нь ойлгомжтой биз ээ.

Юуг туулж босч ирсэнийг мэддэг, яаж энэ бүх зүйлийн дараа хоёр охиноо аваад өдий зэрэгтэй явааг нь мэддэг хүн би болохоос өөр хэн ч биш шүү. Эцсийн эцэст тийм юм байдаггүйг мэдэж байгаа, хамт байсан би хардаагүй байхад та нар хардах хэн бэ? Харин ч энэ хүн миний охидыг төрүүлж, намайг аав болгосон. Тийм үйлдэл манай хүнээс хэзээ ч гарч байгаагүйг би батлан дааж чадна. Тэгээд хэт тархиа угаалгасан хүмүүс илүүг мэдмээр байвал шууд мэссэнжерээр ороод ир. Миний хувьд худал хуурмаг мэдээг залруулах болон үнэнийг хэлэх шаардлагатай байсан болохоор энэ нийтлэлийг бичив.

Өөрсдөө дүгнэлтээ хийж сурцгаая. Сошиал мэдээгээр хүнийг дүгнэж байхаар тухайн хүмүүстэй уулзаж эсвэл ярьж байж, үнэн дээр суурилсан дүгнэлтэнд хүрцгээж хэвшье. Тэгээд авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Энэ бүх асуудлын дараа, хэн нь буруутай болох, хэн нь үнэн ярьсаныг жоохон ч гэсэн дүгнэх боломжтой болсон гэж та бүхэнд найдаж байна.

Би энд Байгалмаа бид хоёрын 12 жилийн амьдралаас гадна өөрийнхөө тухай цухас багтаах гэж хичээлээ. Илүү аймшигтайг нь үгүй, би тэгээгүй гээд дахиад над руу орилоход нь гаргаж ирнэ.

Намайг төрүүлээд ингэж тамлаж байхаар тухайн үедээ авхуулаад хаячихсан бол өнөөдөр ийм олон хүн зовохгүй байлаа. Намайг өсгөсөн эмээдээ л би ачлалгүй хүү, өөр хэнд ч биш. И.Нямдорж" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ө

      (192.82.64.215) 2021-03-06 16:23
      • 0
      • 0

      төрүүлсэн нь үнэн төрсөн үнэн 2. Хол байх ёстой хүмүүс байна. Сэтгэлгүй хүнээс битгийн сэтгэл гуйж амьдар. 2 охиноо бодоод цаашид хичээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.178) 2021-03-05 23:44
      • 0
      • 0

      Цэрэн өөрийгөө эхлээд хичээгээсэй. Балиар хачин юмаа бүр шүтчихсэн. Өмхий амаараа хүн хүн рүү чичээл. Өөрийгө бүр лагигээд бодцон балаы авгайгаас ийм авир өлхөн гарах байлгүй

      Хариулах

    • Zochin

      (213.55.224.214) 2021-03-05 22:52
      • 0
      • 0

      Eejeesee garaagui eregnees tursun yum shig... neg muu zalitai huuhenees bolj eh uriig hagaralduulsan uudgui shulmas huuhen gadaad hunii mungu luivardaj sursan daravgar avgaig uurdiin hania gej bodoj amidral surganaa daraa oilgoh bh.

      Хариулах

    • Zochin

      (23.249.168.11) 2021-03-05 17:25
      • 0
      • 2

      Eej aawaa shuuh erh hend ch bhgui bolowch archaagui sul zaluu sanagdlaa.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.153) 2021-03-05 18:04
      • 2
      • 0

      Ийм ээжтэй байснаас огт байгаагүй нь дээр гэж бодогдож байна.

      Хариулах

    • Зочин

      (66.181.185.208) 2021-03-05 14:17
      • 1
      • 1

      Аймшигтай юмаа. Яаж үр хүүхдэдээ ингэж хандаж чадаж байнаа. Тэр муу гадаад нөхөр нь хүртэл. Улс хөөгөөд гаргаасай хоёр новшийг.

      Хариулах

    • Z

      (213.55.224.214) 2021-03-05 22:55
      • 0
      • 0

      Ter emegrei bichsen bhaa huu nbicheegui

      Хариулах