“Мөрөөдлийн баг” эцсийн байдлаар тодорхой боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Испани улсад болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох АНУ-ын шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаа төвийн тоглогчоор Д.Казинс, А.Драммонд, М.Пламли, хүчний довтлогчоор Э.Дэвис, К.Фраид, хөнгөн довтлогчоор Ж.Харден, Р.Гэй, довтлогч-хамгаалагчаар К.Томпсон, Д.Дерозен, холбогчоор К.Ирвинг, С.Карри, Д.Рөүз нар тоглох аж. Харин “Индиана Пэйзерс”-ын П.Жорж гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон.

Мөн “Оклахома”-гийн К.Дюрант өөрийн хүсэлтээр “Мөрөөдлийн баг”-т тоглох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Нэгдсэн улсын шигшээ баг сүүлийн хоёр Олимп, нэг дэлхийн аваргад түрүүлээд байгаа. Энэ удаа залуу бүрэлдэхүүнтэй Европыг зорьж байгаа М.Кыржижевскийн баг аварга цолоо хамгаалах үүрэгтэй оролцоно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.