Гитар сурч байгаа хүний л ойлгох мэдрэмжүүд

Twitter Print
2020 оны 12-р сар 30-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

1. Хэдэн жил эсвэл сар бодсны эцэст нэг л өдөр гитар сурахаар шулуудах мөч.

2. Энэ үед та гитар тоглох нь маш амархан гэж бодно.Хэдэн хуруугаа солбиж бариад л, баруун гарынхаа шуугаа дээш доош татахад ерөнхийдөө болчих мэт төсөөлж яваа.

3. Гитарын эрэлд гарна.

4. Гитартай болсныхоо дараа гэртээ ганц хоёр балбаж үзэх нь мэдээж.

5. Өөрөө сурах уу , Сургалтанд суух уу ? Энэ бол гитар анхлан суралцагчдын хувьд хамгийн чухал сонголт юм шүү.

6. Эхний ээлжинд Youtube цахим хуудаснаас түм буман гитарын хичээл үзэж сурах гэж оролдоно.

7. Өөрөө сурах нь тийм ч амар зүйл биш гэдгийг хэдхэн хоногийн дотор ухаарна. Зөв буруу хийж байгаадаа эргэлзэх учраас

8. Нот мэдэхгүй тул хэдэн барилтуудаа G(жи) А(эй) E(ий) гэж л ярина. Мажор минор бол бүр ярилтгүй.

9. Хэд хоног эрчимтэй хичээллэсний дараа хурууны өндөгнүүд хөндүүрлэж, нэг хэсэгтээ хурууны үзүүр хэсгээр шоргоолж гүйгээд ч байгаа юм шиг, тогонд цохиулаад ч байгаа юм шиг мэдрэмж төрнө.

10. Нот энэ тэр бол том шинжлэх ухаан мэт санагдах тэр мөч.

11. Энэ хугацаанд хэд хэдэн удаа шантарна. Болихоор шийдсэн ч сэтгэлийн угаас хүлээн зөвшөөрөхгүй,чадахгүй байгаагаа ойлгоно.

12. Битүү барилт. Золиг гэж! Хуруунуудаа яг яах ёстой юм бэ ? Нэг гаранд 5 биш 6,7 хуруу хэрэгтэй юм биш үү?

13. Хэзээ ч сурахгүй мэт санагдаж өөртөө гутрах үе ганц биш удаа тохиолдоно.

14. Гэсэн ч дуртай хамтлагийнхаө гитарчинг хараад урам зориг аваад сэхэл авна.

15. Ядаж , бүр ядаж ганц дуртай дууныхаа аяыг тоглож сурах гэж эрмэлзэнэ.

16. Чадах чадахгүйн зааг дээр дэнжигнэж байхад танилууд чинь “За ганц ая тоглочих” гэж хэлэх үед.

17. Гитар сурахад гитараас гадна дэвтэp үзэг зайлшгүй хэрэгтэй.

18. Сонсгол маш чухал. Үүнээс гадна мэдрэмж ч чухал.

19. Эцсийн эцэст гитар сурахад мэдрэмжээс гадна тоо зайлшгүй шаардлагатайг мэдэрнэ.

20. Эдгээр “зовлон,жаргал” мэдрэмж, шантралыг даван туулсны дараа та хаана ч явсан хүмүүсийг хөгжөөж , сайхан аялгуу тоглодог болсон байх болно.

GOOD SOIL MUSIC STORE

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.