
Токиогийн олимпын наадамд оролцсон улс орнуудын тамирчдын медалийн чансааг БНХАУ-ын баг тэргүүлж байсан олимпын сүүлийн өдөр АНУ алтан медалийнхаа тоог 39 болгосноор Токиогийн олимпын медалийн чансааг тэргүүллээ.
АНУ Токиогийн олимпын медалийн чансааг тэргүүлэхэд тус улсын эмэгтэй тамирчид онцгой үүрэг гүйцэтгэлээ хэмээн USA today сонинд онцлон дурджээ.
Учир нь АНУ-ын эмэгтэй тамирчид 66 медаль хүртсэн байна. Бүх медалийн тоогоор Хятад улс 88 медаль авсан бол АНУ 112 медальтайгаар тус олимпыг өндөрлүүлж байна. Харин алтны тоогоор Хятад улс 38, АНУ 39 болсон аж.
Америкийн эмэгтэй тамирчид гарамгай амжил гаргаж, өнөөдөр болсон Япон улсын эсрэг хийсэн сагсны тэмцээнд ялж долоо дахь алтан медалиа хүртсэн, усан пологоор гуравдахь алтан медалиа дараалан хүртсэн бөгөөд анх удаагаа олимпын наадамд воллейболоор мөн алтан медаль хүртсэн хэмээн бичжээ.
Тус улсын баг одоогоор 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл, нийт 113 медаль хүртсэн амжилттай яваа бол Хятад улс 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл медаль, нийт 88 медальтайгаар аман хүзүүд жагсжээ. Харин гуравт Япон Улс 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл медальтайгаар (нийт 58) жагсаж байна.
Тэгвэл дөрөвдүгээр байрт Их Британи (22 алт, 21 мөнгө, 22 хүрэл), тавд Орос (20 алт, 28 мөнгө, 23 хүрэл) медальтайгаар бичигджээ.
Харин Монгол Улс нэг мөнгө, 3 хүрэл медальтайгаар 71 дугаар байрт жагссан байна.
Эх сурвалж: usatoday.com
Л.Отгонбат
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.