Та зээлийн эргэн төлөлтийн хуваарь зохиох 2 аргын ялгааг мэдэх үү?

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Банкууд зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталдаг бөгөөд үүндээ зээлийн хугацаанд тухайн зээлдэгч сар бүр зээл болон зээлийн хүүнд хэдэн төгрөг төлөхийг зааж өгдөг.

Үүндээ 2 төрлийн арга хэрэглэдэг.

Нэгд нь зээл болон хүүгийн төлбөр нь сар бүр тэнцүү байдаг бол нөгөө аргын хувьд сар бүр төлөх үндсэн зээлийн төлбөрийг нь сар бүр тэнцүү байхаар тооцож үүнтэй холбоотойгоор зээл болон хүүгийн төлбөр нь сараас сард буурч байхаар тогтоодог юм.

Бага дүнтэй зээлийн хувьд ЭТХ-ийг аль ч аргаар нь зохиоход нийт зээлтэй байх хугацаанд төлөх хүүгийн төлбөрт зөрүү бараг гардаггүй бөгөөд богино хугацаатай зээл дээр ч мөн зөрүү бага гардаг.

Харин 10 эсвэл 15 жилээр төлөвлөж байгаа, урт хугацаат зээл дээр эрс ялгаа гарч ирдэг.

Үүнийг нэгэн жишээгээр тайлбарлая. Бат нь “ААА” болон “БББ” банкнаас 5 сая төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэй зээл авахаар 2 банкаар 2-уулангаар нь тооцоо хийлгүүлж үзжээ.

“ААА” банк нь сар бүр тэнцүү төлөлттэй байхаар, “БББ” банк сар бүр буурч байхаар эргэн төлөлтийн хуваарийг дараах байдлаар зохиож өгсөн байна.

"ААА" болон "БББ" банкуудын зохиож өгсөн зээлийн эргэн төлөлтийн хуваариас харахад 1 жил 6 сарын хугацаанд нийт төлөх хүү нь 50 мянган төгрөгийн зөрүүтэй гарах бөгөөд сар бүр дунджаар 3400 төгрөгийн зөрүү гарч байна. Буурах байдлаар тооцсон нь нөгөөгөөсөө 5 хувиар хүүгийн зардал бага гарч байна.

Харин урт хугацаанд үүнийг тооцвол нэлээд зөрүү гарах бөгөөд үүн дээр зээлдэгч нар тун анхааралтай хандах шаардлагатай.

Хүү тооцох аргачлалыг энгийнээр тайлбарлавал

Хүү бодох аргачлалыг энгийнээр тайлбарлахын тулд зээлийн дүн, хүүгийн төлбөр, үндсэн дүн, зарласан хүү, ашигласан хоног  зэргийг ойлгох зайлшгүй шаардлага гарч ирнэ, тиймээс эдгээрийг нэн тэргүүнд тайлбарлая.

  • - Зээлийн дүн гэдэг маань таны банкнаас анх авсан зээлийн хэмжээг мөнгөн дүнгээр илэрхийлэхийг хэлнэ.
  • - Үндсэн дүн гэдэг нь та тухайн зээл авч буй банктайгаа тохиролцон сар, улирал, жилээр тухайн зээлээсээ хэсэгчлэн төлөх зээлийн дүнг хэлнэ.
  • - Зарласан хүү гэдэг нь банкнаас олгох зээлд тооцохоор тохиролцож нийтэд зарласан жилд төлөх зээлийн хувь хэмжээг хэлнэ.
  • - Ашигласан хоног гэдэг нь банктай хийсэн гэрээнд төлбөр төлөхөөр тохиролцсон хуваарьт өдрүүдийн хоорондох хоногийг хэлнэ.
  • - Хүүгийнтөлбөр гэдэг нь зээл авсан хүн банкнаас авсан зээлийн хэмжээ, гэрээнд тусгасан хүүгийн хувь хэмжээ, зээлийг ашигласан хугацаанаасаа хамааруулан банкинд төлж буй төлбөрийг хэлнэ.

Одоо зээлийн хүүгийн төлбөрөө тооцох аргачлалыг тодруулж үзье.

Зээлийн хүүгийн төлбөр=Зээлийн дүнг*Зарласан хүүгийн хэмжээ/365*ашигласан хоног

гэсэн томъёогоор зээлийн хүүгийн төлбөрийг тооцох нь байна.

Эхний жишээ: Зээлийн хэмжээ-1,000,000төг-ийг, 2014/4/17-ны өдөр 6 сарын хугацаатай авч, зарласан зээлийн хүү- 20.0%. Эхний төлбөрийн хугацаа 2014/5/17 гэж гэрээнд заасан бол хэдэн төгрөгийн зээлийн хүү төлөх вэ?

Эхний алхам. Бидэнд байгаагаар

Зээлийн хэмжээ-1,000,000төг

Зээлийн зарласан хүү- 20,0%

Зээл авсан өдөр 2014/4/17

Зээл төлөх өдөр 2014/5/17 гэсэн мэдээллээ тэмдэглэнэ.

Дээрх мэдээллийг зээлийн хүүгийн төлбөр олох томъёондоо оруулбал:

Зээлийн хүүгийн төлбөр=1,000,000*20%/365*ашигласан хоног гээд оруулах бөгөөд тооцож гаргахад ашигласан хоног нь тодорхойгүй учраас тооцох боломжгүй ээ.

Дараагийн алхам.

Тиймээс одоо ашигласан хоногоо олох хэрэгтэй!

Бид 2014/4/17 өдөр зээл авсан, харин зээлээ төлөх эхний өдөр маань2014/5/17 байгаа энэ хооронд бид: 4-р сар 30 хоногтойгоос ашиглаагүй 17 хоногоо хасвал 13 хоног,

5-р сарын 17 хүртэл 17 хоног ашигласан учир нийт 13+17 буюу 30 хоног 1.0 сая төг-ийг ашигласан гэсэн үг. Энэ загвараар зээлийн хүүгийн төлбөрөө тооцвол:

Зээлийн хүүгийн төлбөр=1,000,000төг*20%/365хоног *30хоног = 16,438.36 төг болж байна.

Эл жишээлбэрээс харахад бид эхний сард зөвхөн хүүгийн төлбөртөө 16,438.36 төг төлөх ёстой болох нь ээ.

www.mongo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.