1000 сэтгүүлчийн намтар номонд мөнхөрнө

Twitter Print
2014 оны 08-р сар 26-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Утга зохиолын шүүмж судлаач, МУСГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар "Мянган сэтгүүлчдийн намтар" номыг эмхэтгэх ажилдаа оржээ.

Монголын сэтгүүл зүйн академиас Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү ном юм.

Эл номыг "Монголын сэтгүүл зүйн академи"-ийн дэргэдэх "Намтар судлалын төв" хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монголын сэтгүүл зүйг хөгжүүлэхэд сэтгүүлч бүрийн хичээл зүтгэл, хүчин чармайлт гол үүрэг гүйцэтгэж буйг илэрхийлэхэд энэхүү номын зорилго оршиж байгаа юм байна.

Өнгөрсөн, одоогийн бүх л сэтгүүлчдийн намтарыг цуглуулах ажил ид өрнөж байгаа бөгөөд Монголын сэтгүүл зүйн академи, Намтар судлалын төвтэй байнгын холбоотой хамтран ажиллахыг нийт сэтгүүлчдэд уриаллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.