Эмэгтэйчүүд ихэвчлэн баярын дараа мөөгөнцөрддөг. Яагаад гэвэл...

Twitter Print
2023 оны 02-р сар 19-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн 70-аас 80 хувь амьдралынхаа туршид мөөгөнцөр гэх (кандидоз) үтрээний мөөгөнцөртэй нүүр тулах хэрэг гардаг гэнэ. Ихэнхдээ ийм бэрхшээлийг баярын дараах өдрүүдэд илүү мэдэрдэг гэсэн судалгаа байдаг. Яагаад гэвэл эмэгтэйчүүд баяраар чихэрлэг дарс, исгэлэн ундаа, торт, гурилан бүтээгдхүүн, хатаасан жимс, самар ихээр хэрэглэдэг. Эдгээр хүнс мөөгөнцөрийг хооллодог.

Хэдийгээр ердийн хүн бүрт энэхүү мөөгөнцөр байдаг ч эмгэг төрүүлэгч цөөн байвал хор хөнөөл учруулахгүй. Харин антибиотик хэрэглээ ихтэй, дархлаа сулрах, исгэсэн хоол хүнс ихээр хэрэглэхэд ялангуяа өвлийн хүйтний цагт мөөгөнцрөөр зовиурлах асуудал ихээр гардаг юм байна.

Ихэнхдээ баярын дараа эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн мөөгөнцөртөхөд тэд ихээр зовниж, айдаст автдаг гэнэ.Тэд архи дарс хэтрүүлэн хэрэглээд БЗХӨ авчихлаа гэж айдаг тохиолдол байдаг гэнэ. Заримдаа мөөгөнцрийн колони нь эрчимтэй үржиж эхэлдэг бөгөөд бэлэг эрхтний хэсэгт загатнах, өвдөх, шатаах, үрэвсэх, цагаан товруу үүсгэдэг. Ялангуяа самар ундаа, чихэрлэг дарс, гурилан хөөсөн бүтээгдхүүнүүд нь мөөгөнцөрийн булчирхайг өдөөдөг.

Мөн элсэн чихэр нь мөөгөнцөртэй төстэй, бас мөөгөнцрийн дуртай "хоол" юм. Баярын хэдэн өдрийн турш тэд кандидозын үүсгэгч бодисыг эрчимтэй "тэжээж" байсан нь ийнхүү илэрдэг.

Харамсалтай нь, "хоолны зохистой бус хэрэглээ"-нээс үүссэн кандидоз тийм ч амархан арилдаггүй бөгөөд эмчид хандаж, тодорхой хэмжээгээр эмчлүүлж байж салах магадлал өндөр. Энэ тохиолдолд эмчилгээний явцад та хоолны дэглэм баримтлах хэрэгтэй болно.

Мөөгөнцөрөөс ХЭРХЭН САЛАХ ВЭ

Кандидоз нь эмэгтэй хүн бүрт тохиолддог өвчин юм. Ихэнх тохиолдолд мөөгөнцрийн хяналтгүй өсөлт нь антибиотик эмчилгээ, үтрээний бактерийн өөрчлөлтөөс болон өвчилдөг.

Кандидозыг эмчлэх нь тийм ч хэцүү биш боловч "мөөгөнцөрт өртсөний" дараа эвдэрсэн микрофлор, үрэвссэн САЛСТ БҮРХЭВЧ зүсэгдсэн мэт болж таагүй үр дагавар гардаг.

Өрөвссөн үтрээ улайж, зүсэгдсэн мэт шарх үүсч шээхэд хүндрэл өгч хорсож загатнадаг байна.

ҮТРЭЭНД ЮУ БОЛСОН БАЙХ ВЭ?

Кандидозын дараа салст бүрхэвчийн дээд давхарга гэмтэж, зарим газарт устгагдсан байдаг.

Микрофлорын төлөв байдал хэм хэмжээнээсээ алдагдаж - ашигтай лактобакилли үхэж, зөвхөн оппортунист микробууд үлдэж, үтрээний өөрийгөө цэвэрлэх систем гэмтсэн байх бөгөөд энэ нь эмгэг төрүүлэгчийг үржүүлэхгүй байх чадвараа алдсан байна.

Үтрээний орчны микрофлор гэмтсэнээр дараах шинж тэмдгүүд илэрнэ:

Мөөгөнцөр өвчний дараа үтрээнд шатаж буй мэдрэмж, хуурайшилт хэвээр үлддэг бөгөөд энэ нь ихэвчлэн эмчилгээгүй халдвар гэж андуурдаг.

Үнэндээ эдгээр нь микрофлорын эмгэгийн үр дагавар юм. Түүнийг эдгэрсний дараа бүх зүйл хэвийн болно.

Бэлэг эрхтний салст бүрхэвч дээр хагарал үүсдэг.Яг л хурц ирээр зүссэн мэт. Зарим эмэгтэйчүүд үүнийг БЗХ-ын илрэл гэж андуурдаг боловч үнэн хэрэгтээ микротраумууд нь мөөгөнцрийн эсрэг эм, үтрээний дисбиозын хэрэглээнээс үүдэлтэй байдаг.

Эдгээр нь дахин өвчилсөн мөөгөнцөр биш, харин мөөгөнцөрөөс үлдсэн үрэвслийн шинж тэмдэг юм.

Хэрэв шүүрэл нь цусны ул мөр харагдаж байвал үрэвсэлт үйл явц нь умайн салст бүрхэвч рүү шилжсэн бөгөөд нэмэлт эмчилгээ шаардлагатай болно гэсэн үг юм.

МИКРОФЛОРА ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭЖ БОЛНО

Эмч нар асуудалд хоёр хандлагатай байдаг. Зарим нь салст бүрхэвчийг нөхөн сэргээх арга хэрэгслийг үргэлж ашиглах шаардлагатай гэж үздэг бол зарим нь бие махбодийг нэмэлт эмээр дүүргэх шаардлагагүй, учир нь бүх зүйл өөрөө сэргэх болно дархлаагаа дэмж гэж үздэг.

Салст бүрхэвч нөхөн сэргээх хурд, бүрэн байдал нь дархлааны тогтолцооны төлөв байдал, хөхөнцөрийн хүндрэл, микрофлорын чанараас хамаарна.

Өвчтөнд нэмэлт эмчилгээ шаардлагатай эсэхийг мэдэхийн тулд үтрээнээс микрофлорын гаралтай арчдас авдаг.

СЭРГЭЭЛТИЙГ ХЭРХЭН ГҮЙЦЭТГЭДЭГ ВЭ

Хэрэв эмчилгээ шаардлагатай бол лаа, үтрээний шахмал дахь пробиотикийг өгдөг. Эдгээрт үтрээг нөхөн төлжүүлдэг лактобакилли орно.

Эмчилгээний явцад пробиотик хэрэглэх шаардлагатай. Микрофлорыг нэгэн зэрэг сэргээж, үрэвслийн шинж тэмдгийг арилгах хосолсон бэлдмэлүүд байдаг.

Үрэвслийн процессыг арилгахын тулд чацарганы тос, зөгийн бал, тараг бүхий тампон хэрэглэдэг. Хэрэв эмэгтэй хүн витамин, дархлааны эм уувал биеийг сэргээх нь илүү хурдан байдаг.

Мөөгөнцөрийг дур мэдэн эмчилэх хэрэггүй. Эмчийн заавраар өөрт тохирох эмчилгээг хийлгэж, дархлаагаа сэргээж, дулаан явах шаардлагатай гэнэ.

Орчуулсан: Н.Оюунбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.