Яншуй зовхины арьсыг чангаруулж толигор болгодог

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Яншуй: Эрхэмсэг амтлагч. Ялангуяа шөлтэй хоолыг гойд сайхан амт оруулдаг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ.

Өдөр бүр яншуйтай хоол иддэг хүн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна. Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно. Жишээлбэл, гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана.

Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй. Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн болно.

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.