Калифорнид газар хөдлөлтийн улмаас онц байдал зарлалаа

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 18:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Калифорни мужийн Напад орон нутгийн цагаар шөнийн 03:20 цагт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 123 хүн хүнд хөнгөн байдлаар гэмтжээ. 120 барилга, байгууламж эвдэрч сүйдсэн тухай “BBC” агентлаг мэдээлсэн байна. 

Үүссэн нөхцөл байдлаас болж гал гарч, ус дамжуулах шугам хоолой эвдэрч, хий алдагдан газарт ан цав үүсч, орон нутгийн иргэд гүн хямралд орсон байна. Түүнчлэн 10 гаруй мянган хүн цахилгаан, эрчим хүчгүй болоод байгаа юм. Иймээс тус мужийн амбан захирагч Жерри Браун онц байдал зарлажээ. 

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр энэ удаагийн газар хөдлөлт нь сүүлийн 25 жил Калифорни мужид тохиолдоогүй том хэмжээний газар хөдлөлт байсан гэжээ.

Northern California struck by earthquake Sunday, August 24, 2014.

PHOTO: Laura Anthony posted this photo to Twitter with the caption Napa couple looks at the remains of mobile home they own with their son. One of 4 completely destroyed by fire. on Aug. 24, 2014.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.