Ферреро: Миний амжилтын нууц бол бусдаас өөрөөр сэтгэж, Валерияг бухимдуулахгүй байх явдал

Twitter Print
2022 оны 12-р сар 31-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

2015 оны 2-р сарын 14 -нд 26.5 тэрбум долларын хөрөнгөтэй Италийн хамгийн баян Мишель Ферреро таалал төгсчээ.

Raffaello чихэр

Тэрээр сэтгүүлд ярилцлага өгдөггүй, зөвхөн хар нүдний шилтэй олны өмнө гарч ирдэг бөгөөд лабораторид олон цагаар ажиллаж, шинэ төрлийн чихэр зохион бүтээх төсөлдөө хамаг цагаа зарцуулна гэдгээ хэлдэг байв.

Түүний өөртөө итгэсээр байсан амжилтын нууц нь төсөөлөл ихтэй эмэгтэйчүүдэд таалагдах хүсэл байв.

Гэр бүлийн бизнес.

Мишель Ферреро 1925 оны 4-р сард Пьемонт хотын захад төрж бага насны боловсрол нь Католик шашны сургуулиар хязгаарлагддаг байв. Баян болсон хэдий ч насан туршдаа нутгийнхаа аялгаар ярьдаг нэгэн байжээ.

Дайны үед эцэг эх нь Альба хотод чихрийн дэлгүүр нээн ажиллуулж эхлэхэд тухайн үед импортын какао шош хомс байсан учир модны самар түүн технологи боловсруулах хэрэгтэй болов. Чихэр үйлдвэрлэгчид "dzhanduja" нэртэй самар-шоколадны нухашийн жорыг эргэн ашиглахаар шийджээ. Үүнийг Наполеоны үед Турин хотод нэг чихэр үйлдвэрлэгч зохион бүтээсэн байна.

Британичууд Газар дундын тэнгисийг хаахад какао асар ихээр хомсдолд орсон үе байв.

1946 онд Феррерогийн гэр бүл 300 кг самрын нухаш зарж эхэлсэн бөгөөд жилийн дараа арван тонныг зарав. Эхлээд бүтээгдэхүүнийг цөцгийн тос шиг савлаж, гурван жилийн дараа Ферреро талхан дээр түрхэхэд илүү тохиромжтой өтгөрүүлсэн хувилбарыг боловсруулжээ.

Мөн онд эцэг Пьетро нас барж, түүний ах Жованни гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлсээр байсан ч 1957 онд нас баржээ.

Компанийг үүсгэн байгуулагчийн хүү Мишель Эженио Ферреро уг бизнесийг өөрийн гарт авав. Ээж нь түүнийг Евгенио биш, харин жинхэнэ суут ухаантан мэт нэрийг нь өөрчлөн дуудах дуртай байлаа. Эцэст нь ээжийнх нь бодол биелсэн юм. Компанийн залуу дарга шинэ бүтээгдэхүүн гаргахдаа Валерияд таалагдах эсэхэд онцгой анхаарал хандуулдсаар байв. Хамгийн гол нь тэр төсөөлөл сайтай гоёмсог Валерия гэх хүн Мишелийн ээж, эхнэр, эмээ биш, Италийн гэрийн эзэгтэй нарын тодорхой дүр төрхийг тийнхүү нэрлэдэг байжээ.

Тэр байнга л

Энэ эмэгтэй юу хүсдэг вэ?

Тэр яаж амьдардаг вэ?

Тэр өөрийгөө юугаар эрхлүүлэх дуртай вэ? Хүүхдэд юу худалдаж авах вэ? гэхчилэн асуулт тавьж,

Нэгдүгээрт,

Энэ хатагтайд дотор нь интоор, ликёр агуулсан Мон Чери шоколадыг санал болгов.

Зул сарын баярын үеэр галт тэрэгний буудал бүрт асар том цэцгийн баглаа бүхий самбарууд дээр Ferrero-ийн анхны бестселлер бүхий чихрийн зураг гарч ирэв.

Хоёрдугаарт

Сүсэг бишрэлтэй Католик шашинтан Мишель,

Яагаад зөвхөн Улаан өндөгний баярын үеэр шоколадтай өндөг идэх ёстой гэж?

Ээжүүд хүүхдүүддээ илүү их сүү уулгахыг хүсдэг, хүүхдүүд шоколадыг илүү их иддэгийг анзаарч мэддэг байсан.

Анхны Kinder өндөг ийнхүү төрж гарч ирэв. Гаднаа шоколад, дотор нь сүүн цагаан амтлаг чихэр, тус бүрээс тоглоом олж, цуглуулга цуглуулж болохоор сэтгэжээ. Мишель дэлгүүрүүдэд 20 машин өндгөн шоколад хүргэхийг тушаахад ажилчид түүнийг галзуурсан гэж бодоход хүргэжээ.

Тэд мэл гайхах үед, Та нар зааврыг нь зөв ойлгосон уу? гэж эхнэр Мария Франчи асуусан байдаг. Баталгаажуулалтыг сонсоод тэд үүнд итгээгүй хэвээр байсаар, бизнес эрхлэгч биечлэн оролцох ёстойг анхааруулж байв. Мөн л Улаан өндөгний баяр болоогүй байхад уу гэж бүгд гайхширч хоорондоо сэм шивнэлдэн гайхширсаар хоцорчээ.

1964 онд Мишель самрын тос хийх жорыг сайжруулахаар ажиллаж эхлэв. Тэрээр бүрэлдэхүүнээ өөрчилж, илүү нэр хүндтэй нэр өгөв.

Тэр бол Нутелла.

Баримт.

Ферреро олон улсад салбаруудаа бий болгов. Өмнө нь тус компани Европын хэд хэдэн оронд төлөөлөгчийн газартай байсан ч

Нутелла гарч ирсний дараа Феррерогийн оффисууд Нью Йорк, Латин Америкт үйл ажиллагаагаа явуулж эхлэжээ.

Өнөө үед шоколадны самрын үр тариа дэлхий даяар зарагдаж байна.

Жил бүр хүн төрөлхтөн талхан дээр 370 мянган тонн Нутеллаг түрхэн иддэг бөгөөд Ферреро бол дэлхийн самарны гол худалдан авагч юм. Энэ нь худалдан авалтын 25% -ийг эзэлдэг. Тус компани самартай нухашийн жороо, Coca -Cola ундааны жор шиг эрхэмлэн хамгаалдаг.

Америкийн зах зээлд байр сууриа олж авахын тулд Мишель Tic Tac -ийг гаргаж ирэв. Нутгийн бүсгүйчүүд өөрсдийн дүр төрхийг анхаарч, гайхалтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг болохыг тэр анзаарчээ.

Зөвхөн хоёрхон калори агуулсан, амьсгалыг сэргээдэг гаа нь тэдэнд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх ёстой байв.

Ер бусын захиалга.

Мишель Ферреро карьерынхаа туршид 20 гаруй шинэ брэнд бүтээжээ.

Түүний компанийн ажилчид өөр өөр бүтээгдэхүүн туршиж өдөржингөө иддэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Бизнес эрхлэгч өөрөө шинэ бүтээгдэхүүн боловсруулахад ч идэвхтэй оролцдог.

Тэрээр нисдэг тэргээр ажил руугаа нисч, ихэнх цагаа лабораторид эсвэл дэлгүүр рүү машинтай явж өнгөрөөдөг байсан бөгөөд үйлчлүүлэгчдээс сонирхлыг нууцаар асуудаг байжээ.

Мишель католик шашны хатуу зан үйлийг Христийн өгөөмөр сэтгэлтэй хослуулдаг тул үйлдвэрийн ажилчдын цалин хөлс маш өндөр байдгаас компанийнхаа бүх түүхэнд ажил хаяж байгаагүй.

1983 онд Ферреро компанийн тэтгэвэрт гарсан ажилчдыг дэмжих сан байгуулсан.

Социалистуудаас айдаг уу гэж асуухад тэрээр

"Би өөрөө социалист хүн" гэж хариулжээ. Үүний зэрэгцээ тэрээр тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, самар тариалах зэрэг үйлдвэрлэлийн бүх үе шатыг хянахыг хичээдэг байв.

1990 -ээд онд Мишель тэтгэвэртээ гарч, компанийн удирдлагыг хүү Пьетро, ​​Жованни нарт шилжүүлжээ.

Саяхан болтол бизнес эрхлэгч өөрөө Монте-Карлод амьдардаг байсан боловч Альба хотод түүнийг хүндэтгэлтэйгээр оршуулжээ.

Түүний удирдлаган дор тус компани 53 оронд оффис бүхий хамгийн том чихэр үйлдвэрлэгч болжээ.

20 үйлдвэр, 34 мянган ажилтан, жилийн орлого 8 тэрбум евро.

Ферреро хэлэхдээ түүний амжилтын нууц бол бусдаас өөрөөр сэтгэж, Валерияг бухимдуулахгүй байх явдал юм гэжээ.

"Мэдлэгийн цайз"

Р.Сайхан-Уул

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.