ОУХМ Г.Болдбаатар 19:00 цагаас барилдана

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Манай хойд хөршийн Челябинск хотод 2014 оны жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээн болж байгаа. Өнөөдөр эхний өдөр Монголын үндэсний шигшээ багийн тамирчдаас 2013 оны дэлхийн аварга М.Уранцэцэг нэгдүгээр тойрогт БНХАУ-ын Шье Шишитэй барилдан ялсан бол хоёрдугаар тойрогт Японы залуу бөх К.Амид ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдаж буй ОУХМ Г.Болдбаатар эхний тойрогт Туркийн К.А.Сахиныг цэвэр, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Цай Мин Енг цэвэр, гуравдугаар тойрогт Тайваны бөхийг цэвэр ялж хэгийн аваргын төлөө шалгарч үлджээ.

Улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны И.Айбекийг юко үнэлгээгээр ялсан байна. ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүжрийн бөх П.Амирантай барилдахаар оноолт таарчээ. Хэрэв Гүржийн бөхийг ялсан тохиолдол Г.Болдбаатар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.