Бүсгүйчүүдэд заавал байх ёстой гоо сайхны 5 бүтээгдэхүүн

Twitter Print
2019 оны 10-р сар 10-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй хүн бүр өөрийн арьсны онцлогт таарсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэхдээ заавал хэрэглэж байх ёстой гоо сайхны таван бүтээгдэхүүн байдгийг та мэдэх үү?. Хэрэв мэдэхгүй бол доорх зөвлөгөөг мөрдөөд нэг үзээрэй.

Шингэн саван
Аль болох байгалийн гаралтайг сонго. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдгээрээ ач холбогдолтой. Ялангуяа тослог, хагас тослог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.

Угаагч хөөс
Нүүрний арьсыг бүрэн цэвэрлэнэ. Угаагч тос, хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохиромжтой.

Угаагч гель
Энэ нь жирийн бас тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэдэг бөгөөд усаар зайлж цэвэрлэдэг. Угаагч гель нь арьсыг зөөлөн тааламжтай болгодог. Мөн цэвэрлэсний дараа арьсанд шинэ сэргэг мэдрэмж төрүүлдгээрээ гайхалтай.

Сүүн шингэн
Та хичнээн ядарсан байлаа ч будаг шунхаа заавал арилгаж унтах шаардлагатай. Үүнд сүүн шингэн таны гол туслах болно. Будаг, косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьс цочроодог тул тохиромжгүй.

Гоо сайхны маск нь нүүр сэргээх үр дүнтэй арга
Маскийг нүд орчмын газар тавьдаггүй. Тэр хэсэгтээ тэжээлийн тос түрх. Өөрийн нүүрний онцлог болон хэрэгцээндээ тохируулан маскийг сонгоно. Маск тавьсны дараа булчингаа суллаж хэвтэнэ. 15-20 минут битгий хөдлөөрэй. Үүний дараа маскийг бүлээн, дараа нь хүйтэн усаар угааж арилгана. Маск нь үхэжсэн эд эсийг арилгаж, арьсыг гөлгөр, толигор, үрчлээсийг үл мэдэгдэм болгодог.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.