"Эцсийн зогсоол "Э" цэг" уран сайхны кино бүтсэн түүх

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн эдгээр өдрүүдэд "Эцсийн зогсоол "Э" цэг" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байгаа аж. "Beta" еntertainment, "Эрхэс" студийн хамтын уран бүтээл энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ариунболд ажилласан байна. Харин киноны гол дүр болох Зоригоогийн дүрийг Raper Rokit bay /О.Баярсайхан/ бүтээж, бусад дүрүүдэд жүжигчин М.Саранцэцэг /МУСТА/, Ш.Алтанцэцэг /МУСТА/, А.Энхбаяр /МУСТА/ болон жүжигчин Д.Батбаяр, Т.Энэрэл, Б.Ариунцэцэг, Б.Нямхүү, Ц.Гоодарь зэрэг чадварлаг залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

Энэ сарын 28-нд нээлтээ хийхээр болсон "Эцсийн зогсоол "Э" цэг" уран сайхны киноны "Кино хийгдсэн тухай" нэвтрүүлэг гарсаныг уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.