Доналд Трамп Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 15-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зуржээ.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрээр, "Ерөнхийлөгч Доналд Трамп Сирийн баруун хойд зүгт цэргийн ажиллагаа явуулж байгаа Туркийг цэргийн ажиллагаагаа зогсоох хүртэл тул улсын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоолд гарын үсгээ зурсан. Энэ тогтоолын дагуу АНУ-ын Сангийн яам болон Төрийн департамент Сирийн баруун хойд зүгийн энх тайван, аюулгүй бөгөөд тогтвортой байдалд заналхийлсэн Туркийн засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон хувь хүн, албан байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой юм.

Уг тогтоолын дагуу Туркийн засгийн газар, эрчим хүч болон батлан хамгаалах яамны өндөр дээд албан тушаалтнуудын эсрэг хориг тавьсан ба Туркийн тал АНУ-ын хориг арга хэмжээний цаашдын үр дагавраас зайлсхийхийн тулд Сирийн баруун хойд зүгт явуулж буй цэргийн ажиллагаагаа даруй зогсоож, АНУ-тай яриа хэлэлцээрээ сэргээх ёстой." хэмээн онцолжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп уг тогтоолдоо Сирийн баруун хойд зүгт явуулж буй Туркийн цэргийн ажиллагаа нь Исламын улс алан хядах бүлэглэлийг устгах ажилд саад тотгор болж байна хэмээн цаашлаад Туркийн цэргийн ажиллагаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж дурдсан байна.

Image result for Трамп подписал указ о санкциях против Турции

АНУ-ын Сангийн яамны албан ёсны цахим хуудсанд бичсэнээр Америкийн засгийн газар Туркийн Батлан хамгаалахын яам, Эрчим хүч, ашигт малтмалын яам, эдгээр хоёр яамны сайд нар болох Хулуси Акара, Фатих Донмеза болон Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарын эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон байна. АНУ-ын хоригт багтсанаар тухайн албан тушаалтаны АНУ дахь хөрөнгийг царцаах ба АНУ-ын иргэд болон компаниуд тухайн албан тушаалтантай хамтарч бизнес эрхлэх боломжгүй болох юм.

Эх сурвалж: TASS.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.