ЭДГЭЭР алдаануудыг гаргавал булчин хэзээ ч томрохгүй

Twitter Print
2021 оны 02-р сар 16-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Магадгүй та төмөр өргөж эхлээд удаж байгаа байх. Гэсэн хэдий ч таны булчин томрохгүй байна уу? Тэгвэл хүмүүс эдгээр 10 алдааг гаргадаг учраас булчин томордоггүй.

Хангалттай их идэхгүй байх

Булчин ургахад хамгийн чухал зүйл бол хоол юм. Масс нэмж байгаа хүмүүс өдөрт авах илчлэгийн хэмжээн дээрээ 300-500ккал нэмж өгөх хэрэгтэй байдаг. Гэхдээ их илчлэг авахдаа чанартай хоол хүнснээс авах хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа гурилан бүтээгдэхүүн зэрэг нь ямар ч шим тэжээлгүй хоосон илчлэг агуулдаг учраас булчин гэхээс илүүтэй өөх л нэмэгдэх болов уу.

Уургаа их авахгүй байх.

Уураг гэхээр та зөвхөн спортын нэмэлт бүтээгдэхүүн бодож байж магадгүй. Тэгвэл энэ нь буруу бөгөөд уураг гэдэг зүйлийг аль болох хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Хэрвээ та хэр их уураг авахаа мэдэхгүй байгаа бол биеийн жингээ 1.2-1.5-аар үжрүүлсэнтэй тэнцэх хэмжээний грамм уураг авах хэрэгтэй.

Хангалттай ус уухгүй байх

Таны булчингийн 75% нь ус бөгөөд таны булчингийн эсүүд уураг болон уснаас тогтдог. Тиймээс та булчингаа ургуулмаар байгаа бол усныхаа хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хэт их бэлтгэл хийх

Хэт их бэлтгэл хийвэл та булчингаа хурдан томруулна гэж бодож байгаа байх. Тэгвэл бид төмөр өргөх үед булчингаа гэмтээдэг бөгөөд булчин маань нөхөж сэргэхдээ томордог. Тиймээс та дасгалын хугацаандаа биш чанарт нь илүү анхаараарай.

Сайн унтаж амрахгүй байх

Булчин дасгал хийж байхад биш унтаж амарч байхдаа томордог зүйл. Мөн та нойр багатай байвал таны стрессийн даавар ялгарч булчин ургахад саад болох болно. Тиймээс хамгийн багадаа 7 цагийн нойрын заавал аваарай.

Нүүрс ус хангалттай авахгүй байх.

Хүмүүсийн бодлоор бол нүүрс ус бол таргалуулдаг дайсан гэж боддог. Гэхдээ нүүрс ус бол бидний түлш гэсэн үг. Хэрвээ та хангалттай сайн чанарын нүүрс ус авах юм бол та дасгалаа хийхдээ бага ядрах болно.

Хөнгөн жингээр хийх.

Хэрвээ таны өргөж байгаа жин хэт хөнгөн байвал булчин тань томрохгүй. Тиймээс өөртөө тохирсон жингээ олмоор байвал та 12 давтахад сүүлчийн 2 3 давталт маш хэцүү байвал танд тохирсон жин гэсэн үг.

Хэт хүндээр өргөх

Магадгүй та хүндээр хийвэл илүү хурдан булчин томордог гэж сонссон байх. Гэхдээ хүн бүрийн бие адилхан биш. Та фитнэссд яваад удаагүй бол хүндээр орох нь таныг гэмтээж болзошгүй мөн та техникээ алдаж буруу хийх болно.

Буруу техник

Та магадгүй буруу техниктэй дасгалуудаа хийж байгаа байх. Буруу техникээр хийвэл булчин томрох биш харин ч та бэртэж магадгүй. Тийм болохоор та хөнгөн жингээр хийж байгаадаа санаа зоволтгүйгээр эхлээд техникээ сайн сураарай. Хэрвээ та мэдэхгүй байгаа бол хэн нэгнээс асуух юм бол танд шууд л зааж өгөх болно.

Булчин тархи 2оо зэрэг ажиллуулахгүй байна

Та магадгүй хийж байгаа дасгалаа мэдрэхгүй байгаа байх. Эсвэл та өөр зүйлд анхаарлаа хандуулаад байж магадгүй. Тэгвэл та төмөр өргөж байхдаа тухайн ажиллуулж байгаа булчиндаа илүү анхаарлаа хандуул. Мөн сайхан биеийг урлана гэдэг маш урт хугацааны аялал бөгөөд гол нь тууштай байгаарай.

Muugii Fit

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.