Алжирын хөлбөмбөгийн лигийн үеэр нэг тамирчин амиа алдлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Алжирын хөлбөмбөгийн лигийн тэмцээний үеэр нэгэн харамсалтай явдал болжээ. Тус улсын “ЖС Кабилия” багийн довтлогч , Камерун гаралтай А.Эбосе үзэгчдийн шидсэн чулуунд оногдож нас барсан байна. Хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй явагдаж үзэгчдийн сэтгэл хөөрсөн байжээ. Улмаар “ЖС Кабилия” 1:0-ээр эсрэг багийг хожиход А.Эбосе цорын ганц гоолыг нь хийсэн аж.

Тоглолт дууссаны дараа хөгжөөн дэмжигчид хоёр багийн тамирчид руу чулуу, ундааны сав зэрэг гартаа дайралдсан юмыг шидэж байлаа. Хохирогч А.Эбосег цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч амийг аварч чадаагүй юм байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.