Испани нутаг дээрээ “Мөрөөдлийн баг”-ийг хожиж чадах уу

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Ирэх долоо хоногийн ням гарагт сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлнэ. Манай гарагийн шилдэг 24 баг шалгаран оролцож буй уг тэмцээнд АНУ түрүүлэх магадлал нь хамгийн өндөр. Харин зохион байгуулагч Испани тэдний гол өрсөлдөгч болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 2006 онд Японд болсон тэмцээнд “Мөрөөдлийн баг” Грект хожигдож шигшээд шалгарч чадаагүй. Түүнээс хойш 2008, 2012 оны Олимпийн наадам, 2010 оны дэлхийн аваргад Испани финалд АНУ-д хожигдсон.

Ах дуу Газолууд удирдсан Испанийн шигшээ АНУ-ын тамирчдаас хариугаа авч чадах уу гэдэг асуулт бидний өмнө байна. Испанийн багт П.Газоль, М.Газоль, С.Ибака, Р.Рубио, Х.Калдерон зэрэг NBA-ийн шилдэг тоглогчид багтаж байгаа аж. “Лос Анжелес Лэйкерс”-ийн хамтаар 2009, 2010 онд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга цол хүртсэн П.Газоль 2006 онд шигшээгээ гайхалтай удирдаж дэлхийн аварга болсон юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.