Аялахад хамгийн аюулгүй улс орнуудыг нэрлэжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 27-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Аялал жуулчлалын аюулгүй байдлаар дагнасан олон улсын SOS компани нь ирэх жилийн аялал жуулчлалын эрсдэлийн газрын зургаа танилцуулжээ.

Тухайн улс оронд халдварт өвчин тусах эрсдэл, улс төрийн тогтворгүй байдал үүссэн эсэх зэрэг хүчин зүйлсийг тооцон улс орнуудыг "эрсдэлгүй", "эрсдэл багатай", "дунд зэргийн эрсдэлтэй", "өндөр эрсдэлтэй", "маш өндөр эрсдэлтэй" хэмээн ангилдаг аж. 2020 оны Аялал жуулчлалын эрсдэлийн газрын зургаас харахад дэлхийн хамгийн аюулгүй улс орнууд дэлхийн бөмбөрцгийн хойд зүгт төвлөрчээ. Аялахад хамгийн аюулгүй, эрсдэлгүй улс орнуудын тоонд Дани, Финлянд, Гринланд, Исланд, Норвеги, Словени, Люксембург, Швейцари зэрэг улс орнууд багтжээ.

Тэгвэл дэлхийн хамгийн аюултай улс орнуудын тоонд Афганистан, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Сомали, Сири зэрэг улс орнууд орсон байна. Түүнчлэн зарим улс орнууд холимог ангилалд багтжээ. Жишээ нь Мексик, Колумб зэрэг улсын зарим бүс нутгууд "дунд зэргийн эрсдэлтэй", зарим нь "өндөр эрсдэлтэй" ангилалд багтсан аж. Олон улсын SOS компанийн зүгээс СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа, "Аялахаар зэхэж буй газраа маш сайн судлахыг зөвлөж байна" гэжээ.

A view of Lake Bled, a popular tourist spot in Slovenia.

Аялал жуулчлалын аюулгүй байдлын газрын зурагт Монгол улс дунд зэргийн эрсдэлтэй ангилалд багтсан бол Их Британи, АНУ, Канад, Австрали, БНХАУ болон Европын дийлэнх улс орнууд эрсдэл багатай ангилалд, Африкийн ихэнх улс орнууд дунд зэргийн болон өндөр эрсдэлтэй ангилалд тус тус багтжээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.97) 2019-11-22 13:24
      • 0
      • 0

      Хэрэгтэй мэдээлэл цаг тухайд нь байнга егч байдагт баярлалаа.

      Хариулах

    • ZOCHIN

      (66.181.167.74) 2019-11-22 13:21
      • 0
      • 0

      UG NI BUGDEEREE HICHEEVEL BAGA ERSDELTEI RUU ORVOL SAIKHAN L BAINA. TEGVEL JUULCHID OSHOO NEMEGDEJ ORJ IREH MONGO NI CH NEMEGDEH UM BGAIN.

      Хариулах

    • Зочин

      (64.235.154.37) 2014-02-24 00:17
      • 0
      • 0

      goe yma

      Хариулах