Каталоны баг шинэ ахлагчтай болов

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Барселона” баг өнгөрсөн улиралд нэг ч цом хүртэж чадаагүй. 2006 оноос хойш Каталоны баг “Аваргуудын лиг”-т гурав, “Ла лиг”-т тав, Европын цомд хоёр удаа түрүүлсэн. Мөн 2008-2013 оны хооронд “Аваргуудын лиг”-т зургаан жил дараалан хагас шигшээд үлдсэн аж. Харин өнгөрсөн улиралд багийн дотоод уур амьсгал таарамжгүй байж багийн ахлагч нь томилогдоогүй байсан. Багийн ахлагч байсан хамгаалагч К.Пуйол энэ хавар зодог тайлсан билээ.

Дэлхийн аваргын дараа шигшээ багаасаа зодог тайлсан Шавиг “Барселона”-гийн ахлагчаар томиллоо. Л.Месси, С.Бускет нарын нэр яригдаж байсан ч Шавиг сонгосон байна. Тэрээр 1997 оноос “Барселона”-гийн “В” багт тоглож 2000 оноос нэгдүгээр багт орж өнөөдрийг хүртэл 474 тоглолтонд оролцож 56 гоол оруулжээ. Багийнхаа хамтаар 1999, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013 онуудад "Ла лиг"-т түрүүлж байв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.