ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуков Халхын голын ялалтын гол тулгуур нь байлаа

2017 оны 08-р сар 25-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Энэ онд Халхын голын ялалтын түүхт 78 жилийн ой тохиож байна. Эх орон тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, өнөөгийн бидний эрх чөлөөт нийгмийг авч үлдэхэд үнтэй хувь нэмэр оруулсан Халхын голын байлдаанаас олон баатрууд төрөн гарсан. Зөвлөлт-Монголын хамтарсан арми бүтэн дөрвөн сар дээл тайлалгүй тулалдаж байсан хэмээн ахмад дайчин, нэрт дипломатч П.Шагдарсүрэн дурсан ярьж байсан.

Монгол улсын баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, дивизийн дарга Ч.Шарийбуу, Хилийн заставын дарга, хурандаа С.Төмөрбаатар, YI дугаар морьт дивизийн хуягтын жолооч, ахмад Д.Хаянхярваа, Хилийн заставын байлдагч Э.Шийлэг, YIII дугаар морьт дивизийн 23-р хорооны захирагч, хошууч Ч.Дугаржав, Хилийн заставын дарга, хурандаа П.Чойдог, Хилийн заставын тасгийн дарга Н.Жамба, Хилийн заставын пулемётчин, Монгол улсын баатар Д.Гуулин нарын гавъяаг хойч үе нь үүрд санан дурсаж, тэдний өмнө мэхийн ёслох нь зүйн хэрэг. Энэхүү дайнд нэг талаас БНМАУ, ЗСБНХУ, нөгөө талаас Япон, Манж-го улсын арми тулалдсан. Зөвлөлт холбоот улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын цэргийг удирдах авъяас, гарамгай зохион байгуулалт нь ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Халхын голын байлдаанаас тодрон гарсан маршал Георгий Константинович Жуков 1896 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хүүхэд ахуйдаа ядуу тарчиг амьдралын зовлон үзсэн тэрээр 18 нас хүрээд Хаант засгийн армид татагдсан бөгөөд нэг жилийн дараа дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн байна. Удирдан зохион байгуулах чадвартай, эрэлхэг зан чанараараа үеийн цэргүүдээс ялгарч Баруун өмнөд фронтод болсон байлдаанд гарамгай гавъяа байгуулжээ. Тухайн үед Георгиевийн хоёрдугаар зэргийн загалмай одонгоор шагнагдсан юм.

1917 оны хоёрдугаар сарын Хувьсгалын үед Г.К.Жуков сумангийн цэргийн хорооны дарга болжээ. Төд удалгүй Октябрийн хувьсгалын дараа иргэний дайн дэгдэж Улаан арми ялалт байгуулахад тэрээр “Улаан тугийн одон” энгэртээ зүүжээ.

Халхын голын байлдааны эхэн үед 57-р корпусын захирагч Фекленкогийн удирдсан арми олон тулалдаанд ялагдал хүлээсэн байна. ЗХУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой Алс дорнод, Халх гол орчмын нутгийг харийн дайсанд алдаж болохгүй тул тэнд ялалт байгуулж чадах хүнийг сонгох цаг ирсэн гэж И.В.Сталин гарамгай жанжин Г.К.Жуковыг томилжээ.

Тэрээр Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа байдлыг Воршилов илтгэхэд 1939 оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон байна. Халхын голын байлдааны үед Жуков эхний шатанд цэргийн байрлалыг тогтворжуулах, нэмэлт хүчийг яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Түүнийг командлалыг авсаны дараахан 7-р сарын эхээр Генерал К.Мичитарогийн захирамжаар Японы Эзэн хааны явган цэргийн 23-р дивиз Халхын голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн аж.

Энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийн танкийн 11-р бригадыг Баянцагаан дахь Японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад дайсныг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар Япончуудыг Баянцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон.

Үүний дараа бэлтгэл хүчээ татсаны дараа 1939 оны 8-р сарын 20-ноос 31-ны хооронд генерал К.Мичитарогийн командалсан 6-р армийг бүрэн бүслэн бут цохисон юм. Дээрх тулалдаанд хоёр талаас олон мянган цэрэг амиа алдаж, шархадсан байна. Баянцагаанд чухал ялалт байгуулсан Г.К.Жуковыг ЗХУ-ын баатар цолоор анхлан шагнасан нь энэ байлаа. Мөн Халхын голын түүхт ялалтын дараа БНМАУ-ын баатар цолоор түүнийг шагнаж, дараа нь Улаанбаатар хотод Г.К.Жуковын нэрэмжит музейг байгуулж, хөшөөг нь босгосон юм.

Монголын ард түмэн эртний танил болсон Г.К.Жуковыг мэдэхгүй хүн маш цөөхөн билээ. Түүний цэрэг удирдах авъяас, шийдэмгий зан чанар нь ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчид дурсан ярьж байлаа.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.252.213) 2017-03-07 17:33
      • 0
      • 0

      orosuudiig haraaj baidag mongolchuud iimerhuu bodit unen tuuh unshij baimaar yum daa. za daa unshaad oilgohgui ch baij medeh

      Хариулах

    • МБ

      (103.26.193.8) 2014-08-25 12:09
      • 0
      • 1

      Халх голын ялалтын ойд зориулсан цуврал чинь үнэхээр таалагдаж байна. Түүх бол түүх. Бид ямар үнээр эх орноо авч үлдсэнийг хэзээ ч мартаж болохгүй. Олон аавын хөвгүүдийн халуун амь, бүлээн цусаар газар нутаг, тусгаар тогтнол, бүрэн эрхээ авч үлдсэн юм шүү.

      Хариулах