Засгийн газраас БНХАУ-ын ард иргэдэд туслах хандивын данс нээжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.

Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байгаа аж. Энэ талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хийлээ. 

БНХАУ нь манай улсын хамгийн том худалдааны түнш бөгөөд хамгийн хүнд цаг үед ч Монгол Улсад тусласаар иржээ. 2010 оноос хойш гэхэд манай улстай 1.5 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, шинэ цэвэрлэх байгууламж, Налайхын зам зэрэг хэд хэдэн дэд бүтэц, боловсролын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн нэг тэрбум юанын буцалтгүй тусламжийг сүүлийн жилүүдэд Монголын Засгийн газарт олгосон гэдгийг  Сангийн дэд сайд Х.Булгантуяа дурдлаа.

Иймд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед хамтран ажиллаж, мөнхийн хөршдөө дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа аж. Иргэд хүсвэл Төрийн банкны 3413 0343 2597 тоот дансанд хандив өргөх боломжтой юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.