Утга учиргүй Кальц болон Д аминдэм хэрэглэхгүй байх нь аминд өлзийтэй

Twitter Print
2022 оны 05-р сар 26-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Утга учиргүй Кальц болон Д аминдэм хэрэглэхгүй байх нь аминд өлзийтэй.

Хөнгөн зэргийн болон дунд зэргийн аортын нарийсалтай 60 ба түүнээс дээш насны (дундаж 74 нас) 2657 өвчтөнд уухаар кальци (Ca) болон Д аминдэмийн нэмэлт бүтээгдэхүүн өгч, нас баралт болон аортын судасны нарийслыг сэргийлж буй байдалд үзүүлж буй үр нөлөөг нь судалсан урт хугацааны кохорт судалгаа.

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг нэмэлт тэжээлгүй, дан Д аминдэм болон Кальц ± Д аминдэм гэсэн 3 бүлэгт ангилан, эцсийн үр дүнг нь нас баралт (бүх шалтгаант нас баралт, зүрх судасны шалтгаант нас баралт, зүрх судасны бус нас баралт) болон аортын хавхлага солиулах гэсэн 2 үзүүлэлтээр үнэлсэн байна.

Дунджаар 69 сар дагаж ажиглалт хийсний үр дүнд Кaльц ± Д амин дэм нэмэлтээр хэрэглэсэн бүлэгт бүх шалтгаант нас баралт (1000 хүн-жилд ногдох үнэмлэхүй түвшин 43.0, аюулын харьцаа 1.31, 95% CI 1.07-1.62, P = 0.009), зүрх судасны шалтгаант нас баралт ( P = 0.009).13.7, 2.0, 1.31-3.07, P = 0.001) болон аортын хавхлага солиулах эрсдэл (88.2, 1.48, 1.24-1.78, P <0.001) эрс нэмэгдсэн байна. Шугаман холимог нөлөөллийн загвараар авч үзвэл нэмэлт тэжээлийн аль ч бүлэгт цаг хугацааны явцад аортын нарийсалын параметрт өөрчлөлт ажиглагдаагүй байна.

Жич: Ямар ч утга учиргүй, шалтгаангүйгээр витамин болон нэмэлт бүтээгдэхүүн тэр дундаа кальц гэх мэтийг хэрэглэх нь эсрэгээрээ хор нөлөөтэй гэдгийг олон олон судалгааны нотолгоо хэлээд байгаа. Ялангуяа нэмэлтээр авч буй кальц зүрх судасыг илүү гэмтээдэг тухай нотолгоо их байдаг. Гэтэл үүнийг ойлгохгүй хүн болгонд кальц зөвлөж, жорлож байгаа нь гамшиг. Эрдэс бодисыг бид ердийн хоол хүнсээрээ амаараа л авах ёстой. Тэр нь байгалаас заяагдсан физиологийн шингээлтээр бидний эд эрхтэнийг нөхөх болно. Энэ бол зөв хооллолтын л асуудал.

Эх сурвалж: Kassis N, et al. Supplemental calcium and vitamin D and long-term mortality in aortic stenosis. Heart. 2022 Apr 25.

DOI: 10.1136/heartjnl-2021-320215

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.