Охид, хөвгүүдийн харилцаандаа гаргаж байгаа алдаа

Twitter Print
2020 оны 04-р сар 05-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

Өсвөр нас: Анхаармаар асуудлууд

Өнөөдөр манай улсын хүн амын 36-аас дээш хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Тиймээс хойч үеийнхэнээ нийтээр анхаарах цаг боллоо.

Энэ удаа судалгаанд тулгуурлан зарим зүйлсийг хэлье.

Хөвгүүдийн харилцаандаа гаргаж байгаа алдаа:

- Эр хүний намбагүй, элдэв яриа гаргаж охидуудыг шоолдог, өөрттэй нь үерхэх дургүй охидын нэр хүндийг гутаах гэж үнэн биш зүйл ярих,

- Охидын дургүйцлийг хүргэх,

- Ерийн үерхэл, нөхөрлөлөө хэт амархан гүнзгийрүүлж бие мах бодын талаар ойртон ашиглах гэдэг,

- Охидод догь хүн болж харагдах гэж тамхи татах, архи пиво уух, их үг хэлэх, насанд хүрэгчид, гадны юмыг хэт дуурайх зэрэг,

Даруу төлөв, ааш хөөрхөн, эелдэг зөөлөн харьцаатай хөвгүүдэд охид дуртай гэдгийг тэд маань санаж байхад илүүдэхгүй.

Охид харьцаандаа гаргадаг алдаа:

- Өөрийгөө хэт үнэлэх, бардам зан гаргах,

- Хөвгүүдийн байдлыг муучлах, шоолох,

- Бие сэтгэлээ зөнд нь тавьж бусдад ашиглагдах,

- Яавал хөвгүүдийн таашаалыг илүү хүлээж, сэтгэлийг нь татах вэ? гэдгийг сайн бодохгүй байх зэрэг

Үерхэлийн нэг үндэс нь нөгөө хүнээ хайрлан хамгаалж, ажил амьдралд нь тус хүргэж байх.

Хөвгүүд охид ахлах ангиасаа үерхэх явдал нэмэгддэг. Ийм үед үерхэх хөвгүүнээ /охидоо/ сонгох хандлага бий болно. Тухайлбал:

- 10-12 насанд бие биеэ их ажиглаж харна. Хөвгүүд охид нэг нэгнийгээ шоолох нь элбэгшинэ.

- 12-14 насанд сэтгэл санааны талаар ойртох, танилцахыг эрмэлзэнэ.

- 14-16 танилцах эрмэлзэл нь бүүр нэмэгдэнэ

- 16-18 насанд ойр дотно болно.

“Хөвгүүнийг ухаантай нь барилдуул, Охиныг урагтай нь барилдуул” гэдэг.

Гэр бүл судлаач, доктор Т.Намжил

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.