Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ

Twitter Print
2020 оны 10-р сар 22-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ.

Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа АН-ын дүрмийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан юм. Харин өнөөдөр тэрбээр өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байгаа гэдгийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын зүгээс онцоллоо.

Ц.Элбэгдорж “Миний харж байгаагаар АН хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, Монгол Улсад хүнд суртал бага байх ёстой гэдэг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буйран дээрээ баттай зогсох ёстой гэж бодож байгаа. АН-ын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээлээ” хэмээв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.