Арсенал”-ын шинэ ахлагч М.Артета

Twitter Print
2014 оны 08-р сар 25-нд 08:04 цагт
Мэдээний зураг,

“Арсенал” клуб ирэх долоо хоногт маш чухал тоглолт хийнэ. “Аваргуудын лиг”-ийн урьдилсан шатанд Туркийн “Бешикташ”-тай оноолт таарч эхний тоглолтонд талбай дээрээ 0:0-ээр тэнцсэн. Хариу тоглолтонд тэд гоолтой тэнцэх, эсвэл өрсөлдөгчөө хожиж байж эрхээ авах юм. “Их бууч”-дын багийн ахлагч Т.Вермален Испанийн “Барселона”-д очсон тул М.Артета шинээр багийн ахлагчаар сонгогдсон байна. Мөн багийн дэд ахлагчаар Германы П.Мертезакер болжээ.

“Арсенал” 1999 оноос хойш “Аваргуудын лиг”-т тасралтай оролцож байгаа. Энэ хугацаанд 2006 онд дэд байр, 2009 онд их шөвгийн дөрөвт үлдэж байсан. Мөн Францын домогт тоглогч Т.Анри “Арсенал”-д байхдаа Премер лигийн мэргэн буучаар тодорч, “Аваргуудын лиг”-ийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчдын нэг болсон түүхтэй.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.