Амны хаалтгүйгээр аюулаас аврагдах уу?

Twitter Print
2020 оны 03-р сар 13-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Энэ асуудалд мэргэжилтнүүд, эрдэмтэд хариулт өгмөөр байна. "Онол саарал, амьдрал ногоон" гэсэн үг бий. Их өндөр боловсрол эзэмшсэн манай залуу эмч эрдэмтэд маш чухал зөвлөгөө өгч байгаа нь бараг шинэ үзэгдэл болж байна.

"Америкт амны хаалт хэрэглэхгүй" гэж бүр эрүүл мэндийн яамнаас нь мэдэгдсэн гэнэ, одоо хүртэл бүр эмнэлэг дээр ч зүүсэн хүн харагдахгүй, гудамжинд ч зүүсэн хүн харагдахгүй байна.Ийм практик анагаахын шинжлэх ухаанд байдаг уу? Миний бодлоор маскны хүртээмж муу байгаа тул зөвхөн өвдсөн хүмүүс зүүх хэрэгтэй гээд сурталчлаад байх шиг. Бас хүмүүс маскыг буруу хэрэглэдэг, ам хамраа их оролдож бохирдуулдаг гэх мэт асуудал гардаг. Эрдэмтэд янз бүрээр л үздэг байх. Гэхдээ л амны хаалтын хүчээр Хятад, Солонгос, Япон тэр ч байтугай Covid -19 вирустай франц иргэнтэй хамт Москвагаас шууд нислэгээр ирсэн 126 монголчууд гол нь амны хаалтын хүчээр хариу нь сөрөг гарчээ.

Ташрамд хэлэхэд, уг нь сөрөг биш, эерэг гэмээр...СӨРӨГ гэдэг үг угаасаа эсрэг тэсрэг гэсэн тааруу утга агуулгатай болохоор түр зуур ч эргэлзээнд хүргэнэ. "Хавьтал, хавьтагчид" гэдгийг ядаж "харилцагч" гэх юмуу эерэгээр нь хэлмээр санагдана. Одоо "Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн" хэрэг болсон бизээ. Уханьчууд таван давхар бээлийтэй тариагаа ч барьж чадахгүй, гараа уян хөдөлгөж болохгүй байсан биз дээ. Давхар давхар амны хаалтын хүчээр аюулыг сааруулж тун баяртайгаар амны хаалтаа авч ялж гарснаа илэрхийлж байна. Ялалт ч бүрэн ирээгүй л байх.

Энэ газарт амны хаалттай нь вирустай, хаалтгүй нь эрүүл гэсэн гайхширмаар итгэхийн аргагүй сурталчилгаа явагддаг нь, яригддаг нь мэргэжлийн бус миний хувьд аймшигтай бөгөөд хачирхалтай санагдана. Амны хаалт хийсэн ази хүнийг зодсон бас бус зэрлэг жишээ ч байна. Агуу их Америкийн Ерөнхийлөгчөөс нь эхлээд нэг л тоомсоргүй байснаа сүүлийн үеэс "Цар тахал" гэж дэлхийд зарласнаас хойш олон янзын арга хэмжээ авч эхлээд байх шиг. Ер нь номхон журамт, даруу төлөв Ази минь л журамлаг, эрх чөлөөгөөр нялхарсан, хахаж цацсан америк, европ хоёр өөр юм шиг санагдаад явчихлаа. Аархуу...дэггүй...дураараа...сахилгагүй тив улс...

Дагах юмаа дагаж, дууриах юмаа дууриах цаг болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв штабаас энэ талаар мэдэгдэл зөвлөмж гаргасан юм байна уу? Зүүх ч хэцүү, зүүхгүй байх ч бүр хэцүү болчихоод байгааг олон америкчууд эргэлзээнд оржээ. Ямар ч байсан монголчуудад минь амны хаалт аминд орно, энэ бол тодорхой. Ямар ч байсан илүүдэхгүй.Харин хэрэглэснээ хугацаанд нь солих л хэрэгтэй байх. Харин анагаахын ШУ-ны сорилт туршилтад амиа тавиад яахав.

СГЗ, сэтгүүлч До.Цэнджав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.