Хууль бус цагаачдыг албадан гаргалаа

Twitter Print
2014 оны 08-р сар 24-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Саудын Арабын Засгийн газар хууль бусаар эх оронд нь амьдарч буй иргэдийг албан гаргаж дуусчээ. Энэхүү ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлж 170 мянга гаруй цагаачийг албадан гаргасан тухай Дотоод хэргийн сайд нь мэдэгдсэн байна.

Тус улсын Засгийн газар цагаач нарт долоон сарын өршөөлийн хугацаа өгсөн гэнэ. Тэр хугацаанд хэрэв хууль бус цагаачид хүсвэл өөрсдийн байр байдлыг хуульчлах юм уу тус улсыг сайн дураараа орхиж явах ёстой байв. Долоон сарын хугацаанд дөрвөн сая орчим хүн ажил эрхлэх албан ёсны зөвшөөрөл авчээ.

Мөн Саудын Арабт Бангладеш, Энэтхэг, Филиппин, Балба, Пакистан болон Йемен улсуудаас ирсэн нэг сая орчим хүн орхиж гарсан байна.  2013 оны эхээр 27 сая хүн амтай Саудын Арабт есөн сая орчим цагаач амьдарч байсан аж. Тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд хар ажил юм уу бага цалинтай албан тушаалууд хашдаг байжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.