Улаанбаатар ММС Энержи 3х3 мэргэжлийн их дуулга тэмцээний шилдэг наймт шалгарлаа

Twitter Print
2020 оны 09-р сар 03-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

ФИБА 3Х3 мэргэжлийн улирлын энэ оны хоёр дахь Их дуулга тэмцээн болох Унгарын их дуулга өчигдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд Монгол улсын Улаанбаатар ММС Энержи баг оролцож байна.

Манай баг “B” хэсгийн эхний тоглолтоо Дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны номeр хоёр баг Сербийн Нови Сад багтай хийж 21-6 харьцаатай ялагдсан. Гэхдээ Чехийн шигшээ Хумполец багийн 20-15 харьцаатай хожсон юм. Ингэснээр Улаанбаатар ММС Энержи тав дахь удаагаа Их дуулга тэмцээний шилдэг наймт шалгарлаа. Тэгвэл өнөө шөнө 23:15 цагаас сагсан бөмбөгийн эх орон Америкын Нью Иорк хотын Харлем багтай тоглоно.

Өмнө нь хоёр баг Жежү дэлхийн гранприд хэсгийн шатанд таарахад манай баг хожигдож байсан. Гэхдээ манай баг хэсгээс хоёроос гарч тус тэмцээнд түрүүлж байсан билээ.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.