АНУ-ын 45 их, дээд сургуулийн төлөөлөл оролцсон цахим үзэсгэлэн яармаг маргааш болно

Twitter Print
2021 оны 08-р сар 06-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

"АНУ-ын дээд боловсролын цахим үзэсгэлэн 2021” Улаанбаатар хотын цагаар 2021 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 10:00-13:00 цагт болно.

Цахим үзэсгэлэн яармагт АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн 45 их дээд сургуулиуд оролцох ба төлөөлөгчидтэй ярилцаж, сургууль тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Сургуулийн төлөөлөгчид өргөдөл гаргах үйл явц, санал болгож буй хөтөлбөрүүд, элсэлтийн ерөнхий шаардлага, оюутны хотхоны амьдрал, тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ мэдээлжээ.

Холбогдох хаягууд: https://fb.me/e/1zHvLo56Kacfairs.easyvirtualfair.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.