Сирийн асуудал хурцадмал хэвээр байна

Twitter Print
2014 оны 08-р сар 23-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтийн халуун цэг нь Орхи Дорнод, Сирийн асуудал болоод байна. Тус улсын асуудал зөвхөн дотоодын зөрчлөөсөө хальж гадны нөлөө орж эхэллээ. Үүний илрэл нь Аль-Каида бүлэглэлийн хамсаатан Исламын бас нэгэн зэвсэгт бүлэглэл Сирид довтолж олон зуун хүний амь насыг хөнөөжээ. Хүчээр дайран довтолсон энэхүү зэвсэгт бүлэглэл нь сүүлийн үед Ирак болон Сирид идэвхжилт ихтэй байгаа гэнэ. Сирийн чөлөөт армийнхан Засгийн газрын цэргүүдийн эсрэг ийнхүү гадны зэвсэгт бүлэглэлтэй хамтран дайрсан нь жирийн олон иргэний аминд хүрсэн харамсалтай явдал болов.

Исламын зэвсэгт бүлэглэлийн дайчид нэвтрэн орж ирсэн сүүлийн хэд хоногт Сирид 450 гаруй хүн амь насаа алдсан хэмээн Хүний эрхийн байгууллагаас мэдээллэв. Нас барагсдын 250 орчим нь босогчид болон зэвсэгт бүлэглэлийн гишүүд байсан бол 100 орчим нь Засгийн газрын цэргүүд байжээ. Харин 100 гаруй хүн жирийн иргэд байсан бөгөөд азаар амь үрэгдэлгүй хүндхэн шарх авсан иргэд эмнэлэгт байгаа аж. Гэвч эмнэлгийн үйлчилгээ сайнгүй байгаагаас амь насаа алдах магадлалтай хүмүүсийн тоо их байна.

Гурав дахь жилдээ үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны хөлд 100 мянга гаруй хүн үрэгдээд байгаа хэмээн НҮБ-аас тооцоо судалгаа гарсан. Харин хэвлэлүүдээр янз бүрийн тоо дурдагдаж байгаа. Өнгөрсөн онд хүмүүсийг үйл олноор нь хядсан химийн зэвсгийг Олон улсын химийн зэвсэг хориглох байгууллагаар удирдуулан устгахаар болсон. Сирээс Итали хүргэж, тэндээсээ АНУ-ын албаныхан Газар дундын тэнгист бүтүүмжлэн живүүлэхээр болсон. Сарин хэмээх энэ химийн хүчтэй зэвсгийн нөлөөгөөр 1300 гаруй хүн амь насаа алдсан билээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.